БНӨСУ-д НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын III ээлжийн батальоны бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байгаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчид үүргээ нэр төртэй биелүүлж байгааг дурьдахын ялдамд энхийг сахиулах ариун үйлсийг дэмжиж, хамтран ажиллаж байгаад талархал дэвшүүлье.
Таньд болон танай байгууллагын хамт олонд батальоны удирдлага, энхийг сахиулагч нийт цэрэг дайчдынхаа нэрийн өмнөөс айлчлан ирж буй шинэ оны мэндийг дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, ажлын өндөр амжилт, энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхний дээдийг хүсэе.
Монголын энхийг сахиулагчдын яруу алдар бадартугай.
МОТОБУУДЛАГЫН III БАТАЛЬОНЫ ЗАХИРАГЧ,
ХУРАНДАА Б.ЭРДЭНЭБАТ
2013.12.21