Нийслэлийн ХУД-ийн 63-р дунд сургуулийн 7-р ангийн сурагч Эрдэнэчулууны Тэмүүжин хүү төрөлхийн саажилттай, тэргэнцэртэй явдаг боловч оюун ухаан сэргэлэн, өөрийгөө илэрхийлэх чадвартай юм. Хүүхдийн төлөө үндэсний газраас эцэг эхчүүдэд зориулсан сургалтын нэвтрүүлэг бэлтгэх явцдаа ХУД-ийн иргэн Б.Эрдэнэчулууны гэр бүлтэй танилцсан билээ. Б.Эрдэнэчулуун гэргий 2 хүүхдийн хамт амьдардаг, харааны бэрхшээлтэй бөгөөд хүү Э.Тэмүүжинд тэргэнцэр нь багадсан учир шинэ, том тэргэнцэртэй болохыг, мөн гэртээ Өвлийн өвгөнөөс бэлэг авахыг хүссэн юм. Э.Тэмүүжин хүүгийн 2 хүслийг өнөөдөр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдрөөр Өвлийн өвгөн биелүүллээ. Хүүхдийн төлөө үндэсний газар, “Урбан сити” ХХК, UBS TВ “Номын ертөнц” нэвтрүүлэг, МҮОНТВ ММ агентлаг хамтран тус арга хэмжээг зохион байгуулсан юм.