Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас зохион байгуулж буй өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох улсын хэмжээний судалгаа Баянзүрх дүүрэгт амжилттай явагдаж байна. Монгол Улсын бүх иргэний амьжиргааны түвшний үзүүлэлтүүдийг багтаасан цахим мэдээллийн сан бүрдүүлэх зорилготой Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор зохион байгуулагдаж байгаа уг арга хэмжээ орон даяар явагдаж байгаа билээ. Төр, засгаас иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээнд хамруулах өрх, иргэнийг оновчтой сонгох, ядуурлыг бууруулах болон өрхийн амьжиргааг дээшлүүлэх ажил төлөвлөх, хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой уг судалгаанд иргэд ихээхэн ач холбогдол өгч, хамрагдаж байгаа юм байна. Судалгааэнэ сарын 9-нийг хүртэл явагдах бөгөөд мэдээллийн цахим сан бүрдүүлэх ажил нь 2013 онд багтаж дуусгах төлөвлөгөөтэй аж. 2014 оны эхний улиралд орон даяар зохион байгуулагдаж байгаа өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох улсын хэмжээний судалгааны үр дүнг Засгийн газарт тайлагнах юм байна.
