Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутагт орших цэцэрлэгийн тогооч нарын дунд тэмцээн зохион байгууллаа. Уг тэмцээнийг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас санаачлан, Худалдаа үйлчилгээний хэлтэс, Боловсролын хэлтэс хамтран зохион байгуулжээ.
Тэмцээнийг зохион байгуулсанаар орчин үеийн хоол үйлдвэрлэлийн технологийг харилцан суралцах, цэцэрлэгийн хүүхдүүдийн биед тохирсон хүнсний бүтээгдэхүүнийг сонгож, эд эсийг нөхөн төлжүүлэх, эрүүл мэндэд тустай, норм, илчлэг, витамин ихээр агуулдаг хүнсний бүтээгдэхүүн боловсруулах болон мэргэшлийн ур чадварыг дээшлүүлэх боломжийг бий болгосноороо давуу талтай хэмээн зохион байгуулагчид дүгнэж байв.
Тогооч нарын дунд зохион байгуулсан уг тэмцээнд 61 дүгээр цэцэрлэгийн тогооч З.Чулуунцэцэг нэгдүгээр байр эзэлж, 115 дугаар цэцэрлэгийн тогооч С.Нарантуяа аман хүзүүдсэн байна.
