ШШГЕГ-ын харьяа Амгалан дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн Нээлттэй хаалганы өдөрлөг буюу АНХНЫ ТӨГСӨЛТИЙН БАЯР 9 дүгээр сарын 4-ний өдөр боллоо.
Ял эдэлж буй хоригдлуудыг нийгэмшүүлэх зорилгоор тэдний ял эдлэх хугацаанд нь мэргэжлийн чиг баримжаа олгож, суллагдсаны дараа эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах боломжийг бүрдүүлэх зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж буй тус төвийг төгссөн 100 хүмүүжигч энэ өдөр мэргэжлийн үнэмлэхээ гардан авлаа.
Төгсөгчид барилгын зах зээлд эрэлттэй байдаг гагнуурчин, бетон арматурчин, засал чимэглэлчин, сантехникч зэрэг 8 мэргэжлээр 5 сарын хугацаанд онол дадлагын хичээлийг хослуулан сурч ийнхүү төгсөлтийн баяраа хийсэн юм.
Өдөрлөгт ШШГЕГ-ын удирдлага, Нийслэлийн хөдөлмөрийн газар, ажил олгогч байгууллагуудын төлөөлөл оролцож төгсөгчдийг ажлын байранд зуучилсан нь хүмүүжигчдийн ар гэрийнхний талархлыг ихэд хүлээсэн арга хэмжээ боллоо.
Мөн энэ үеэр төгсөгчид сурсан мэргэжлээрээ үзүүлэх тоглолт хийсэн тэднийг идэвхтэй, сайн суралцсаныг боломжийг олгосноороо онцлог, ач холбогдолтой үйл явдал болсон юм.