ШШГБ-ын эмэгтэй албан хаагчдын хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, тэднийг ажлын байран дахь бэлгийн дарамтад өртөхөөс урьдчилан сэргийлэх, галт зэвсэг, тусгай хэрэгслийг хууль, журамд заасан үндэслэлийн дагуу зөв хэрэглэх, гадны халдлагаас биеэ хамгаалах, гардан тулааны мэх, арга, техник эзэмшүүлэх, дадлага олгох, тэдний аюулгүй байдлыг хангах зорилгоор ШШГЕГ-ын Аюулгүй байдлын хэлтэс, ШШГЕГ-ын тусгай бүлэг, ХСИС-ийн Шийдвэр гүйцэтгэлийн сургууль болон “Хүчирхийллийн эсрэг төв”-ийн багш нартай хамтран “Галт зэвсэг, тусгай хэрэгсэл, бие хамгаалах мэх хэрэглэх эрх зүйн үндэс”, “ШШГБ-ын ажилтан тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх журам, түүний хэрэгжилт”, “Ажлын байран дахь бэлгийн дарамтын тухай ойлголт, түүнээс урьдчилан сэргийлэх”, “Галт зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглэх арга, техник”, “Бие хамгаалах гардан тулааны мэх хэрэглэх нөхцөл, арга техник”, “Бие хамгаалах болон өөрийн аюулгүй байдлыг хангах, аюулгүй орчин бүрдүүлэх аргууд” зэрэг сэдвээр онолын болон дадлага олгох сургалтыг зохион байгууллаа. Сургалтад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон тус газрын харьяа хорих анги, шийдвэр гүйцэтгэх албаны эмэгтэй албан хаагчид хамрагдсан юм.