MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Зөвхөн дарга нар асуудлыг шийддэг тогтолцоог халж, орон нутаг дахь албадад эрх өгснөөр төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх боломж бүрдлээ

    Зөвхөн дарга нар асуудлыг шийддэг тогтолцоог халж, орон нутаг дахь албадад эрх өгснөөр төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх боломж бүрдлээ

    2013-11-25
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

     Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээг боловсронгуй, шуурхай хүргэх ажлын хүрээнд  энэ оноос Буянт-Ухаа,  Дорноговь аймгийн Замын-Үүд, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Алтанбулаг боомт дээр нэг удаагийн виз, Өмнөговь аймгийн Гашуунсухайт, Шивээхүрэн боомт дээр орох виз, олон удаагийн визийг шуурхай олгож эхлээд байгаа билээ. Тус Газрын дарга Б.Пүрэвдорж  11 дүгээр сарын 18-19-ний өдрүүдэд  дээрх  ажлын хэрэгжилт, үр дүнтэй танилцахаар Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод ажиллалаа.

     Энэ үеэр Газрын дарга Б.Пүрэвдорж Гашуунсухайт боомтын дарга, Гаалийн газрын дарга, Хилийн мэргэжлийн хяналтын хэлтсийн ахлах байцаагч, нүүрс тээвэр эрхэлж байгаа аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзан,  боомт дээр олгож буй  орох виз, олон удаагийн визийн үйлчилгээний талаар санал солилцов.
    Үйлчлүүлэгчид орох виз авч Гашуунсухайт, Шивээхүрэн боомтоор орж ирсэн тохиолдолд хил дээр хурууны хээг авч, түр ирэгчийн бүртгэл хийж эхэлжээ. Мөн Хөдөлмөр эрхлэлт үйлчилгээний төвөөс холбогдох зөвшөөрлөө авч Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газарт оршин суух зөвшөөрлийн хүсэлт, олон удаагийн визийн материалтай хамт өгсөн тохиолдолд эхний ээлжинд олон удаагийн визийг Өмнөговь аймгийн боомтууд дээр шуурхай шийдвэрлэн олгож, картыг ажлын тав хоногийн дотор гарган өгч байгаа аж.

    Нүүрс тээврийн үйлчилгээнд явж байгаа жолооч нар хурууны хээгээр хил нэвтэрдэг болно
    Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын дарга Б.Пүрэвдорж

    Манай байгууллага төвд төвлөрсөн эрх мэдэл буюу зөвхөн дарга нар асуудлыг шийддэг тогтолцоог халж, орон нутаг дахь албадын дарга, мэргэжилтнүүдэд шийдвэр гаргах эрх өгснөөр албан хаагчдыг илүү хариуцлагажуулах, иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай хүргэх боломж бүрдлээ. Ийм боломж бий болгохын тулд ажлын хэсэг байгуулан Газрын хэмжээнд 2001 оноос хойш батлагдсан 138 журам, заавар, хэм хэмжээ тогтоосон тушаалуудад дүн шинжилгээ хийж, эрх зүйн үндэслэлгүй, үйлчлэл нь дуусгавар болсон, мөрдөх шаардлагагүй 44 тушаалыг хүчингүй болгосон. Үүний үр дүнд гадаадын иргэд тухайн хилийн боомт дээр  виз, оршин суух зөвшөөрөл авах, хурууны хээ өгөх боломжтой боллоо. Мөн ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс Хилийн боомтын тухай хууль хэрэгжиж,  Хил хамгаалах байгууллагын шалган нэвтрүүлэх албаны чиг үүрэг манай байгууллагад шилжсэнээр нүүрс тээврийн үйлчилгээнд явж байгаа жолооч нар хурууны хээгээр хил нэвтэрдэг болно.

    Гадаадын 145 иргэнд захиргааны арга хэмжээ авсан
    Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын Өмнөговь аймаг дахь албаны дарга Ц.Пүрэвсүрэн

    Манай алба эдүгээ 14 албан хаагчийн орон тоотойгоор Гашуунсухайт, Шивээхүрэн боомтыг хариуцан ажиллаж байна. Энэ оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар гадаадын  347 иргэнд визийн шилжүүлэг хийж, 82 иргэнд орох виз,  таван иргэнд гарах, орох визийг олгоод байна. Мөн виз, бүртгэл, оршин суух зөвшөөрөл, Хөдөлмөр эрхлэх журам зөрчсөн 11 аж ахуйн нэгж, байгууллага, 145 гадаадын иргэнд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу захиргааны арга хэмжээ авч эдгээрээс 40 иргэнийг албадан гаргалаа. Гашуунсухайт, Шивээхүрэн боомтуудад виз олгож эхэлснээр иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд Улаанбаатар явж цаг алдахгүй,  төрийн үйлчилгээг шуурхай хүргэх боломж бүрдлээ.

    Боомт дээр виз олгодог болсон нь төр засгаас үзүүлж буй том дэмжлэг
    “Говь Паур” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Батбилэг

    Урьд нь нүүрс тээвэр эрхэлдэг жолооч нар БНХАУ-ын Бээжин, Хөх хотын консулаас виз авч, Улаанбаатар хотод очиж хурууны хээгээ өгч, оршин суух бүртгэл хийлгэдэг. Үүний дараа Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвөөс зөвшөөрөл гартал 21 хоног хүлээдэг байсан бол эдгээр үйлчилгээг тухайн боомтоос авдаг  болсон нь бидний цаг зав, зардлыг хэмнэсэн төр засгаас үзүүлж буй хамгийн том дэмжлэг гэж үзэж байна.


    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Виз,штамп хуурамчаар үйлдсэн зөрчлүүдийг илрүүлэв

    2016-08-11 05:00:15

    ИХШХЕГ-ын шалгагч хийн буу, сум хил нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг илрүүлэв

    2016-06-09 03:05:18

    Монгол,Хятадын авто замын хилийн боомтууд 06 дугаар сарын 09-ний өдөр амарна

    2016-06-07 00:53:11

    Твитерт “Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар үнэхээр мундаг юмаа 5 сая төгрөгөөс доош байсан ч нийтэлдэг” хэмээн манай байгууллагын “Шилэн данс”-ны тухай жиргэсэн байна

    2016-06-03 06:20:08

    Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын төвийн болон эх орны өнцөг булан бүрт алслагдсан хилийн боомтуудад ажил үүргээ гүйцэтгэж буй ажилтан, албан хаагчид “MNB Сэтгэлийн үндэс” аянд нэгдлээ

    2016-06-03 06:17:57

    ИХШХЕГ-ын шалгагч нар мэргэшлийн өндөр ур чадвар гарган ажиллаж, штамп хуурамчаар үйлдсэн зөрчлүүдийг илрүүлэв

    2016-05-23 03:23:38

    ИХШХЕГ-аас зохион байгуулсан илтгэлийн уралдааны шилдгүүд тодорлоо

    2016-05-17 03:52:28

    Та бүхэн ИХШХЕГ-аас зохион байгуулж буй илтгэлийн уралдаанд идэвхтэй оролцоно уу

    2016-04-18 23:13:43

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална
    2025-06-13 16:11:00
    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    2025-06-13 01:45:00
    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02 18:59:00
    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28 14:39:00
    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    2025-05-21 12:08:00
    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!