“Амгалан тайван Улаанбаатарын төлөө” уриан дор Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба зарим богино долгионы FM радиотой хамтран ажиллахаар боллоо.
Төрийн байгууллагын үйл ажиллагааг иргэдэд ил тод, нээлттэй байлгах үүднээс дүүргийн хэмжээнд хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажил, түүний явцын талаар тухай бүрт нь мэдээлэл хүргэхээр зэхэж байна. Түүнчлэн иргэдийн хамгийн ихээр сонирхдог бүртгэл, өмч газрынхарилцааны асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч ажиллах юм байна.
Мөн төрийн байгууллагын зүгээс иргэдэд хүргэдэг үйлчилгээг авахад шаардагдах бичиг баримт бүрдүүлэлт болон хууль эрх зүйн тухай талаархи мэдээллийг сонсогчиддоо хүргэдэг мэдээллийн тогтмол цагтай болж байгаа аж.
Дашрамд дурдахад, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд цаг бүрийн 00 минутад Авто радио 96.3 , Шинэ Долгион 107.5 гэсэн богино долгоны FM-үүдээр Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Цагдаагийн I, II хэлтэстай хамтран гаргасан сэрэмжлүүлэг цацагдах юм байна.
