Шүүхээс Албадан ажил хийлгүүлэх ялаар шийтгэгдсэн ялтануудыг албадан хөдөлмөр эрхлүүлэх тухай асуудлаар өнөөдөр сургалт зохион байгууллаа. Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын эрх зүйч Д. Ариунболд болон албаны бусад хүмүүс уг сургалтад оролцов. Мөн уг сургалтын үеэр дүүргийн прокурорын энэ төрлийн ял хариуцсан прокурор Б. Чойжилсүрэн арга зүйн зөвлөгөөг өгсөн байна.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн д/ч Р. Цэнд-Аюуш шүүхээс Албадан ажил хийлгүүлэх ялаар шийтгэгдсэн ялтануудыг албадан хөдөлмөр эрхлүүлэх тухай болон Хууль зүйн сайдын 2013 оны 06 дугаар сарын 11-ны А/131 тоот журмыг танилцуулсан юм.
Дашрамд дурдахад, Баянзүрх дүүргийн хэмжээнд 2013 оны хагас жилийн сүүлийн байдлаар 16 хүн энэ төрлийн ялаар шийтгэгдсэн аж. Харин нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар дээрх иргэдийг ажлын байраар ханган ажиллуулж байна.
