Нийслэлийн иргэдийн спортын II наадмын гар бөмбөгийн тэмцээнд Баянзүрх дүүргийн баг тамирчид аваргалж, цом, алтан медалийн эзэд боллоо. Энэ сарын 8-9-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн биеийн тамир спортын зааланд болсон уг тэмцээнд нийслэлийн 9 дүүргээс шалгарсан эмэгтэй, эрэгтэй нийт 18 хорооны 200 гаруй баг тамирчид өрсөлдсөн байна.
Тэмцээнд Баянзүрх дүүргээс 15 дугаар хорооны Засаг дарга Г.Гантуяагаар ахлагчтай волейболын эрэгтэй баг тамирчид 1 дүгээр байр, 8 дугаар хорооны А.Бямбадолгор Засаг даргатай баг тамирчид 3 дугаар байр эзлэн багийн нийлбэр дүнгээр Баянзүрхчүүд аваргалжээ.
Харин Сүрхбаатар дүүргийн баг тамирчид 2 дугаар байранд шалгарсан байна. 3 дугаар байранд нийслэлийн Чингэлтэй дүүргийн тамирчид шалгарсан юм. Тэмцээний нээлтэнд Нийслэлийн биеийн тамир спортын газрын спорт хариуцсан мэргэжилтэн Б.Түвшинбаяр, болон дүүргүүдийн спорт хорооны мэргэжилтнүүд оролцсон аж.
