Өнөөдөр ХТҮГ-ын Тамгын газар, Олон нийттэй харилцах хэлтэс, НҮБ-ын Хүүхдийн Сангийн Олон нийттэй харилцах алба хамтран Хэвлэлийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал М.Мөнхмандах, Сургалтын албаны дарга Т.Байгалмаа, Судалгааны албаны дарга Г.Гүнжидмаа нартай ажлын уулзалт хийлээ. Уулзалтаар Сэтгүүлчдийн клубын үйл ажиллагаа, Хүүхдийн эрх, хамгааллын талаарх хэвлэл, мэдээллийн мониторингийн судалгаа болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтаар ХТҮГ, НҮБ-ын Хүүхдийн сан, Хэвлэлийн хүрээлэн хамтран “Хүүхэд сэтгүүлч клуб”-ыг 2005 оноос эхлэн дэмжин ажиллаж ирсэн нь сэтгүүлчдийн анхны клуб болж, олон нийтэд зориулсан мэдээллийг ёс зүйтэй, үнэн зөв хүргэж байсан, 2011 онд хэвлэл мэдээлэлд хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр хийсэн мониторинг нь хэвлэл мэдээллийн салбарт хүүхдэд ээлтэй мэдээллийн орчин бий болгох тухай “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн мөрөөр хүүхэд хамгааллын асуудлыг хэвлэл, мэдээллийн нийтлэл, бодлогын түвшинд авч үзсэн, хараат бус, мэргэжлийн байгууллага үнэлгээ хийх ажлын эхлэл болсоныг цохон тэмдэглэлээ. Уулзалтад оролцсон байгууллагын төлөөллүүд сэтгүүлчдийн клубын үйл ажиллагааг шинэ шатанд гаргах, ирэх 2 жилд хамтран ажиллах гол чиглэлийн талаар санал нэгтэй байгаагаа илэрхийллээ.