“Хууль зүйн салбарын нээлттэй бодлого”-ыг хэрэгжүүлэх
ажлын хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих анги,
шийдвэр гүйцэтгэх алба, салбар нэгжүүд “Нээлттэй хаалганы өдөр”-ийг тогтмол
зохион байгуулж хэвшээд байгаа билээ. Энэ удаад Говь-Алтай аймаг дахь Шийдвэр
гүйцэтгэх алба өөрийн байгууллагын үйл
ажиллагааг олон нийтэд танилцуулах, иргэдэд чирэгдэлгүй, түргэн шуурхай,
хүртээмжтэй үйлчлэх зорилгоор 11 дүгээр сарын 1-ний өдөр “Нээлттэй хаалганы өдөр” зохион
байгуулжээ. Өдөрлөгөөр тус албаны 2013 онд хийж гүйцэтгэсэн ажил болоод Хууль
зүйн яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас дэвшүүлсэн зорилт, бодлого
чиглэлийн талаарх мэдээ, мэдээллийг иргэд олон нийтэд хүргэж, төлбөр авагч нарт
зориулсан гарын авлага материалыг иргэдэд
тараан өгсөн байна. Түүнчлэн иргэдийн санал хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн
авчээ. Иргэд өдөрлөгт идэвхтэй оролцож, өөрсдийн санал, сэтгэгдлээ хуваалцсан
байна. Мөн аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагын
удирдлагуудыг урьж, өдөрлөгийн үйл ажиллагаанд оролцуулжээ. Нээлттэй хаалганы
өдөр нь албаны үйл ажиллагааны талаар
ард иргэдэд шинэ
мэдээлэл өгсөн үр дүнтэй ажил болсон байна.