ШШГЕГ-аас Хорих байгууллагын харуул хамгаалалтын ажилтан, албан хаагчдын үйл ажиллагааны стандартыг шинээр боловсруулж, Стандартчилал хэмжил зүйн газраар баталгаажуулан үйл ажиллагаандаа мөрдөж эхлээд байна.
Үүнтэй холбогдуулан тус стандартыг ШШГЕГ-ын харьяа Хорих анги, албадууд үйл ажиллагаандаа нэг мөр хэрэглэхэд дэмжлэг үзүүлэх, ажилтан, албан хаагчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, хөтлөвөл зохих баримт бичгийг нэг мөр болгох зорилгоор “ХОРИХ БАЙГУУЛЛАГЫН ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА” гарын авлага хэвлэгдэн гарлаа.
Уг гарын авлагыг ШШГЕГ-ын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх газрын дарга, дэд хурандаа Б.Нямгомбо, Харуул хамгаалалтын хэлтсийн дарга, дэд хурандаа Ч. Хүрэлбаатар нар хамтран гаргажээ.
Албан хэрэгцээнд зориулсан найман бүлэгтэй тус гарын гарын авлагад Хорих байгууллагын харуул хамгаалалтын ажилтны харилцааны хэм хэмжээ, Хорих ангийн харуул хамгаалалтын үйл ажиллагаанд хөтлөгдөх баримт бичиг, төрлийн тухай, Үзлэг нэгжлэг түүний төрөл хэлбэр, хураагдсан эд зүйлсийг шийдвэрлэхэд анхаарах зүйлс зэргийг нарийн тусгаж өгчээ.