Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А333 дугаар захирамж, Дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А259 дүгээр захирамжийн дагуу Иргэдийн спортын II дугаар наадмын шигшээ тэмцээнийг дүүрэгтээ амжилттай зохион байгуулсан билээ. Харин дүүргээс шалгарсан баг тамирчид нийслэлийн шигшээ тэмцээнд оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорьж, аваргаа шалгаруулсан байна.
Тус тэмцээнд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооноос шалгарсан гэр бүл нэгдүгээр байрын эзэд болж, цом, медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулсан Харин Багануур дүүргийн гэр бүл хоёрдугаар байр эзэлсэн бол Налайх дүүргийн баг тамирчид гутгаар байранд шалгарчээ.
Дашрамд дурдахад, тэмцээнд 9 дүүргээс шалгарсан 50 гаруй тамирчин гэр бүл оролцож дартс, хөгжилтэй буухиа, софт волейбол гэсэн спортын гурван төрлөөр өрсөлдсөн юм.
