Шинэчлэлийн Засгийн газрын болон Говь-Алтай аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Алтайн шинэ хөгжил” хөтөлбөрийн хүрээнд орон нутаг дахь хүүхдийн хөгжил хамгааллын талаар авах арга хэмжээг сайжруулах, хүүхдийн төлөөх хамтын үйл ажиллагаанд ахиц гаргах, сурталчлах, хэрэгжүүлэх нөлөөллийн ажил зохион байгуулахзорилгоор“Хүүхэд бүрийн төлөө хөгжил, хамгааллын төлөө хамтдаа ” өдөрлөгийг аймгийн Эрүүл мэндийн газар, Боловсролын газар, сумын ИТХ, ЗДТГ, Сургууль, цэцэрлэгүүдтэй хамтран 14 сум 2 тосгонд зохион байгууллаа. Сумын Хүүхдийн төлөө зөвлөлүүд болон Хүүхэд хамгааллын багын гишүүдтэй хамтран “Хүүхэд хамгааллын бодлого” хэлэлцүүлгийг хийж, хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойлсон. Өсвөр үе, хүүхэд багачуудыг оюунлиг, бүтээлч, алсын хараатай, зөв хүмүүжилтэй, авьяас чадвартай иргэн болгон төлөвшүүлэх, орон нутагт оюуны спортын төрөл шатрыг түгээн дэлгэрүүлэх Алтай нутгийн суут эрдэмтдийн залгамж халааг бэлтгэх, хүүхэд бүрийг тэгш хөгжүүлэх зорилгоор хөдөлгөөн өрнүүлэн “Оюуны эрэлд” мянган хүүхдийн шатрын наадмыг зохион байгуулж байна гэж Говь-Алтай аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэсээс мэдээллээ.
