Хүүхдийн дотно нөхөр байж, тэдний хүндэтгэлийг хүлээн тэдний сайн сайхны төлөө ажилладаг Хүүхдийн элчийг хүүхдүүд, сум сургуулийнхаа чуулганаас сонгон өргөмжилдөг. Баянхонгор аймгийн Өлзийтийн Доржхүү, Жинстийн Батчулуун, Баян-Өндөрийн Бямбаа, Шинэжинстийн Дашчирэв, Богдын Энхцэцэг, Баянговийн Оюунзул, Баянлигийн Жигжидсүрэн, Загийн Баяржаргал, Бууцагааны Дуламжав, Эрдэнэцогтын Цэвэлмаа, Галуутын Алтантуяа нарын зэрэг Хүүхдийн элч нар хүүхдийн чуулганд оролцсон байна.
Тэд хүүхэд өсвөр үеийнхний хөгжил төлөвшилд анхаарлаа хандуулан:
· Өвөг дээдсээ хүндлэн, өв соёлоо хайрлаж монгол тоглоом наадгай, ардын үлгэр домог, дуу хуураар дамжуулан балчир наснаас нь сурган хүмүүжүүлэхэд гэр бүлийн гишүүдийг бэлтгэх
· Уламжлалт зан үйлд суралцах, ургийн бичиг хөтлөх, байгаль дэлхийгээ хамгаалах, ногоон хөгжлийг дэмжих төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд хүн бүрийн оролцоог нэмэгдүүлэх
· Ардын авъяастнууд, ахмад тамирчдын гарын шавь нарыг төрүүлж, хүүхэд залууст мэргэжлийн баримжаа олгох, амьдрах ухаанд суралцахад нь төрөөс анхаарал тавих
· Хөдөө орон нутагт мэдлэг чадвартай мэргэжлийн багш, эмч нарыг томилох, тэдний тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл бололцоог хангах хэрэгтэй байгаа тухай олон талаас нь ярилцаж, санал хүсэлтээ Аймгийн хүүхдийн төлөө Зөвлөлийн тэргүүнд хаяглан илгээлээ гэж ХТҮГ-ын ОНХХ-ээс мэдээллээ.