Олон нийтэд тулгуурласан гамшгийн эрсдлийг бууруулах үндэсний дэд хөтөлбөрийн хүрээнд Баянхонгор аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэсээс Бууцагаан, Бөмбөгөр сумын зорилтот бүлгийн 130, Аймгийн “Номгон” ахлах сургуулийн багш, ажилчид, эцэг эхийн төлөөлөл, хүүхдийн төлөөлөл болох 40 хүнд “Олон нийтэд тулгуурласан гамшгийнг эрсдлийг бууруулах” сургалтыг амжилттай зохион байгууллаа. Сургалтыг Дэлхийн Зөн Орон нутгийн хөгжлийн хөтөлбөр, аймгийн Оролцооны бүлгийн хүүхдүүдтэй хамтран зохион байгуулсан байна. Сургалтаар олон нийтэд гамшиг, аюулт үзэгдэл, эмзэг байдал, өөрийгөө аврах чадавхийн талаар мэдлэг олгон, газар хөдлөлт, гал түймрийн аюулын үед хэрхэн арга хэмжээ авах, орон нутгийн эрсдлийн үнэлгээг хийж, орон нутгийн гамшгийн эрсдлийг бууруулах бэлэн байдлын төлөвлөгөөг хамтран хийсэн байна гэж ХТҮГ-ын ОНХХ-ээс мэдээллээ.