2013 оны 10-р сарын 20-27-ны өдрүүдэд Хүүхдийн эрхийн чиглэлээр ажилладаг байгууллагын төлөөлөгчид Good Neighbors /Гүүд Нейборс/ ОУБ-аас зохион байгуулсан БНСУ-ын хүүхэд хамгааллын болон, асрамжийн байгууллагын тогтолцоо, төрийн бодлого, үйл ажиллагаатай танилцах аялал хийгээд ирлээ.
Төлөөлөгчдийн багийг Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Буяндалай ахлан, ХТҮГ-ын МСМГ-ын дарга Ч.Эрдэнэбат, Нийслэлийн ХГБХГ-ын дарга Я.Байгальмаа, Нийслэлийн Боловсролын газрын сургалт, арга зүйн хэлтсийн дарга Ц.Жаргалантуул, ХТҮГ-ын харъяа ХГБХ-ийн “Өнөр бүл” төвийн дэд захирал Д.Цагаанжанар, ХТҮГ-ын харъяа ХХХТ-ийн нийгмийн ажилтан н.Цэнджаргал, Гүүд Нейборс ОУБ-ын Монгол дахь салбарын захирал Со Тэ Вон, менежер н.Бадамгарав, н.Галсайхан, н.Алтансоёмбо, н.Нэргүй нар төлөөлөгчдийн бүрэлдхүүнд орсон юм. Тэд БНСУ-ын Хусан хотын Халамж үйлчилгээний төв, Хүүхэд хамгааллын үндэсний газар, Кейвон аймгийн Канвонду хотын Асрамжийн газар, ЭМНХЯ-ны харъяа Хүний нөөцийг чадавхижуулах институт, “Good Neighbors”ОУБ-ын төв оффис, Нийгмийн халамжийн нийгэмлэг, Кёнги аймаг Су Вон хотын ҮХХГ-ын харъяа агентлаг, газруудын үйл ажиллагаатай танилцан, туршлага судлаад ирлээ.
Томилолтын үр дүнд тус улсын хэрэгжүүлж буй:
· хүүхэд хамгааллын чиглэлээрх хүний нөөцийг чадавхижуулах,
· хяналт үнэлгээний дэвшилтэт буюу нийгэм рүү хандсан хэлбэрийг түгээн дэлгэрүүлэх,
· хүүхдийн эсрэг хүчирхийллийн илрүүлэлтийн орчин нөхцлийг дээшлүүлэх,
· яаралтай дуудлагын утасны сүлжээг нийгэмд хэрэглээ болгох, шинэ менежментийг ашиглах,
· хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэж буй ТББ, төрийн байгууллага хоорондын түншлэлийг өргөнөөр ашиглах,
· хүүхдийн эрхийн ажилтнуудын нийгмийн асуудлыг байнга анхааралдаа байлгаж дээшлүүлэх,
· ажилтнуудын ажлын байрны стрессийг бууруулахад шинжлэх ухааны үндэслэлтэй бодлого хэрэгжүүлэх,
· Хүүхдийн эрхийн болон зорилтот бүлгийн хүүхдийн талаар судалгааны ажлыг хамтран эхлүүлэх,
· Олон улсын хэмжээний хүмүүнлэгийн байгууллага, ТББ-ын гишүүнчлэлд хамрагдаж үйл ажиллагаанд манлайлан оролцож байгаа туршлагыг ашиглах,
· Хүүхдийн эрхийг хамгаалах бодлогын хүрээнд хөрөнгө, санхүү босгож байгаа арга, туршлагыг нэвтрүүлэх,
· Нэг хүүхэд, нэг гэр бүлд хүрсэн үйлчилгээний стандартыг нэвтрүүлэх,
· Хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагад анхлан орж буй аливаа албан тушаалтан нь тодорхой хугацааны сургалтад заавал хамрагдах ажиллах эрх авдаг эрх зүйн орчинг бүрдүүлэх,
· асралт гэр бүлийг төрөөс дэмжих үндэсний хэмжээний бодлогыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх,
· хүүхдийн эрхийг хамгаалах үйлсэд хувь нэмрээ бодиттой оруулж буй аж ахуйн нэгжийг төрийн бодлогоор дэмжүүлдэг туршлага
· байгууллагын ил тод байдал, үйл ажиллагааны батлагдсан төлөвлөгөөний дагуу ажилладаг ажлын арга барилыг үйл ажиллагаандаа хэвшүүлэх,
· асрамж халамжийн байгууллагын үйл ажиллагаанд төр, иргэний нийгмийн байгууллагын түншлэлийг өргөн ашиглах,
· нөлөөлөл, зөвлөгөө, сургалтын үйл ажиллагааг олон нийтрүү чиглэсэн байдлаар зохион байгуулах зэрэг олон сайн туршлагыг ХТҮГ, түүний харъяа нэгжүүдэд нэвтрүүлэх өргөн боломж байна.