Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд ШШГЕГ-ын харьяа нийт 48 алба, Хорих ангийн бэлтгэл бүрэн хангагдаад байна. Түүнчлэн тус байгууллагаас өвөлжилтийн бэлтгэлийг дараах ажлын гүйцэтгэлээр шалгадаг. Үүнд: Хорих анги, албадын хэмжээнд ашиглаж байгаа барилга байгууламж, албан контор, харуул хамгаалалт, шалган нэвтрүүлэх болон ялтны байр, халуун ус, гал тогооны дулаалга, засвар үйлчилгээ тэдгээрийн бүрэн бүтэн байдлыг хангах түүнчлэн цахилгаан, дулаан, цэвэр, бохир усны шугам сүлжээг доголдолгүй, хэвийн ажиллах нөхцлөөр хангахад чиглэдэг байна.
Дээрх үзүүлэлтийн дагуу харьяа Хорих анги, албадууд өвөлжилтийн бэлтгэлээ бүрэн хангажээ.