“Азийн нээлттэй цом-2013” гардан тулааны тэмцээнд хот, хөдөө орон нутгийн төрийн тусгайлсан чиг үүрэг бүхий 11 байгууллагын 100 гаруй тамирчид оролцлоо.
Тэмцээнд ШШГЕГ-аас 5 тамирчин оролцсон бөгөөд хүрэл медалийн болзлыг ахлах ахлагч Г.Болдбаатар ахлах ахлагч Т.Очирсүх, мөнгөн медалийн болзлыг Б.Ундрах нар хангаж, дэд ахлагч Б.Отгон, Л.Тэмүүлэн нар шагналт 4 дүгээр байрт шалгарлаа.
Мөн тусгай бүлгийн офицер, ахлах дэслэгч С.Эрдэнэбат баг тамирчдаа дасгалжуулан оролцож багаараа 4 дүгээр байрт шалгарч тус тэмцээнд амжилттай оролцлоо.