Баянзүрх дүүргийн нутагт үйл ажиллагаа явуулж байгаа цэцэрлэгүүдийн нярав, харуул хамгаалалтын ажилтнуудын дунд сургалт зохион байгууллаа. Уг арга хэмжээг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын хэлтэс, Боловсролын хэлтэс, Санхүү, төрийн сангийн хэлтэс, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Улаанзагалмайн хороо хамтран зохион байгуулсан байна.
Тус арга хэмжээг зохион байгуулсанаар сургалтад хамрагдсан ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, ажлын бүтээмжийг сайжруулах, байгалийн гамшгийн үед хэрхэн арга хэмжээ авах талаархи анхан шатны мэдлэг олгосон байна. Гарч болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдэд эмнэлгийн анхан шатны туслалцааг хэрхэн яаж үзүүлэх вэ гэсэн лекц сургалтад хамрагдаж, туршлага солилцсон ажилтнууд цагаа олсон үр өгөөжтэй сургалтад хамрагдлаа хэмээн зохион байгуулагчдад талархсан аж.
