Хүүхдийн төлөө үндэсний газраас “Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцийн хэрэгжилтийг дүгнэх баримт бичгийн эмхтгэл”-ийг гаргалаа. Хүүхдийн эдлэх ёстой эрхийг хангах чиглэлээр гарч буй ахиц дэвшлийг үнэлэх, үр дүнг харьцуулах нийтлэг хэм хэмжээнүүд тус конвенцид багтсан байдаг.