MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » ПОЛЬШИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ БРОНИСЛАВ КОМОРОВСКИ МОНГОЛД АЙЛЧИЛЛАА

    ПОЛЬШИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ БРОНИСЛАВ КОМОРОВСКИ МОНГОЛД АЙЛЧИЛЛАА

    2013-10-22
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

     

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Бронислав Коморовски 10 дугаар сарын 21-ний өдөр Монгол Улсад ажлын айлчлал хийв. Энэхүү айлчлал нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2013 оны 1 дүгээр сард Польш Улсад хийсэн айлчлалын хариу айлчлал байв.

    Геополитикийн байршлын хувьд төстэй, түүхэн хөгжлийн явцын хувьд ойролцоо, хүн ам, нутаг дэвсгэрийн хэмжээ, эдийн засгийн боломжийн хувьд Европт томоохонд орох, Европын Холбооны гишүүн Польш улстай хоёр талын дээд хэмжээний айлчлалын давтамжийг хадгалах, харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэхэд энэхүү айлчлал чухал ач холбогдолтой боллоо.

    Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Бронислав Коморовскитэй ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийв. Мөн Польш Улсын Ерөнхийлөгч УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нартай тус тус уулзав.

    Уулзалт, хэлэлцээний үеэр талууд хоёр орны харилцааны өнөөгийн байдлыг дүгнэн ярилцахын зэрэгцээ цаашид хоёр талын хамтын ажиллагааг бүхий л салбарт  өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлийг тодорхойлох талаар дэлгэрэнгүй ярилцаж, санал солицов. Ялангуяа хоёр талын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагааг түлхүү хөгжүүлэх асуудлаар айчлалын үеэр ярилцаж, санал солилцов.

    Тухайлбал, нүүрс олборлолт, зэс боловсруулалтын талаар арвин туршлагатай Польш Улстай энэ чиглэлээр хамтран ажиллах, харьцангуй үнэ хямдтай ч ЕХ-ны норм, стандартын дагуу үйлдвэрлэгддэг Польшийн уул уурхайн технологи, бусад машин, тоног төхөөрөмжийг нийлүүлэх, Польшийн Засгийн газраас олгодог “нөхцөлт тусламжийн зээл”-ийг авч, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг асуудлыг ярилцав. Мөн олон улсын болон бүс нутгийн тулгамдсан асуудлаар санал солилцов.  

    Айлчлалын үеэр “Уул уурхай болон уул уурхайн тохог төхөөрөмжийн салбарт хамтран ажиллах тухай тунхаг бичиг”-т Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Польш Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засгийн сайд Я.Пехочиньски нар гарын үсэг зурав.

    Түүнчлэн айлчлалын хүрээнд зохион байгуулагдсан Бизнесийн чуулга уулзалтад хоёр орны Ерөнхийлөгч нар оролцов. Польшийн Ерөнхийлөгчийг 50 гаруй Польшийн бизнесийн төлөөлөгчид дагалдан ирсэн бөгөөд уул уурхай, барилга, хүнсний болон эмийн үйлдвэрлэлийн чиглэлээр Монголын бизнес эрхлэгчидтэй уулзаж, хамтран ажиллах талаар ярилцаж, тохиролцлоо.
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    МОНГОЛ-ЭНЭТХЭГИЙН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМД ХООРОНДЫН АНХДУГААР ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ

    2014-12-01 00:35:19

    МОНГОЛ-ЭНЭТХЭГИЙН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМД ХООРОНДЫН АНХДУГААР ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ

    2014-12-01 00:30:58

    БҮГД НАЙРАМДАХ ГАБОН УЛСТАЙ ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООХ ТУХАЙ АЛБАН МЭДЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ

    2014-09-17 01:10:00

    БАРИМТАТ КИНОНЫ ОЛОН УЛСЫН ФЕСТИВАЛЬД ОРОЛЦОВ

    2014-09-17 01:06:43

    ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ

    2014-09-17 01:05:54

    АВСТРАЛИ-МОНГОЛЫН НАЙРАМДЛЫН БҮЛЭГ БАЙГУУЛАГДАВ

    2014-07-30 07:29:18

    ЭЛЧИН САЙД В.ПҮРЭВДОРЖ ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ӨРГӨН БАРИВ

    2014-07-03 08:10:35

    ГАДААД БОДЛОГЫН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ БАТЛАГДСАНЫ 20 ЖИЛИЙН ОЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛЛОО

    2014-07-03 08:09:29

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар: Эрчим хүчний салбар өртөг зардлаа бууруулж, үр ашгаа нэмэгдүүлсний дараа үнэ тарифын асуудлыг ярих ёстой
    2025-07-16 16:05:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар тусгай олимпыг бүх талаар дэмжихээ илэрхийллээ
    2025-07-14 18:06:00
    Уяачдын наадмын үеэр Үндэсний их баяр наадмын түрүү, үзүүр болон шөвгөрсөн бөхчүүдэд бай шагналыг нь гардууллаа
    2025-07-13 15:26:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар Хөдөлмөрийн баатар Б.Далай болон түрүү соёолонгийн галын уяачдад хүндэтгэл үзүүллээ
    2025-07-12 15:13:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар шагайн алтан зурхайн анхны сумыг тавилаа
    2025-07-11 15:28:00
    Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
    2025-07-10 15:31:00
    Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн хүндэтгэлийн ёслол боллоо
    2025-07-10 13:04:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар БНСУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    2025-07-09 19:25:00
    Төслийн нэгжүүдийн орон тоог 200-гаар багасгаж, 11,5 тэрбум төгрөг хэмнэнэ
    2025-07-09 15:13:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!