Нийслэлийн хот үүсч байгуулагдсаны 374 жилийн ойг тохиолдуулан Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас хэд хэдэн арга хэмжээ авч, ажиллаж байгаа билээ. Ойн хүрээнд дүүргийн Тамгын газрын Худалдаа үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Эрүүл мэндийн нэгдэл, Цагдаагийн II хэлтсээс хамтран “Эрүүл амгалан хороо” аянг зохион байгуулж байна.
Аяны хүрээнд“Архидан согтуурахтай тэмцэх тухай” хууль, Архины хор уршиг, соёлтой хэрэглээний талаар үйлчлүүлэгч, иргэдэд таниулан сурталчилах, архины зүй бус хэрэглээг бууруулах тухай “Хүнсний тухай” хууль, Байгууллагын дотоод хяналт, Хүнсний бүтээгдэхүүний бохирдол, тэдгээрээс урьдчилан сэргийлэх, Гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх, талаар сургалт зохион байгуулж аж ахуй нэгжүүдийн ажилтнууд хамруулав.
Сургалтад 3,7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах согтууруулах ундаагаар үйлчилдэг баар цэнгээний газрууд идэвхтэй оролцжээ. Түүнчлэн аж ахуй нэгжүүд байгууллагынхаа гадаа талбайд залуучуудад архи, тамхины хор хөнөөлийг таниулан сурталчилсан гарын авлага материал тараасан аж.
Энэхүү аяны зорилго нь аж ахуй нэгжүүд нь “Архилдан согтуурахтай тэмцэх тухай” хууль, Аррхины хор хөнөөл, архидан согтуурахын хор уршиг, соёёлтой хэрэглээний талаар үйлчлүүлэгчдэд таниулан суртчилах, Гэмт хэрэгээс урьдчилан сэргийлж, архины зүй бус хэрэглээг бууруулж нийгэмд чиглэсэн арга хэмжээ зохион байгуулахад оршино хэмээн аян зохион байгуулагчид хэлж байгаа юм.
