Өчигдөр буюу 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр төрийн жинхэнэ албан тушаалын ажлын байрны сул орон тоог нөхөх иргэдийг сонгон шалгаруулах төрийн албаны мэргэшлийн шалгалт боллоо. Мэргэшлийн шалгалт Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Төрийн жинхэнэ албан тушаалд анх ороход мэргэшлийн шалгалт авах журам, заавар батлах тухай 86 дугаар тогтоолын дагуу явагдлаа. Нийт Дэс дүшмэлийн ангиллын төрийн жинхэнэ албан тушаалын ажлын байрны 15 сул орон тоонд 80 иргэн өрсөлдөж 13 иргэн тэнцэж, Туслах түшмэлийн ангиллын төрийн жинхэнэ албан тушаалын ажлын байрны 6 сул орон тоонд 20 иргэн өрсөлдөж 3 иргэн тэнцэж нийт 16 иргэн төрийн албаны мэргэшлийн шалгалтанд тэнцсэн байна. Төрийн албаны мэргэшлийн шалгалтанд тэнцсэн 16 иргэндээ ажлын өндөр амжилт хүсье.