MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » “Гэр бүлийн үнэ цэнэ-хөгжил шинэчлэл” үндэсний чуулган амжилттай өндөрлөлөө.

    “Гэр бүлийн үнэ цэнэ-хөгжил шинэчлэл” үндэсний чуулган амжилттай өндөрлөлөө.

    2013-10-15
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    10-р сарын 13-14-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болсон “Гэр бүлийн үнэ цэнэ-хөгжил шинэчлэл” үндэсний чуулганд Монголын 700 гаруй мянган гэр бүл, төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудыг төлөөлөн 21 аймаг, 9 дүүргийн 800 төлөөлөгч, үүнээс гэр бүлээрээ 300 гаруй хос оролцлоо. Чуулганы төлөөлөгчид “Гэр бүл-төрийн үүрэг оролцоо”, “Гэр бүл-ТББ-ын үүрэг оролцоо”, “Гэр бүл-ахмадын үүрэг оролцоо”, “Гэр бүл-залуучуудын үүрэг оролцоо”, “Гэр бүл-хүүхдийн эрх, оролцоо” сэдвээр 5 салбар хэлэлцүүлэг хийж, Төрийн ордонд болсон нэгдсэн хуралдаанд үр дүнгээ танилцуулж, зөвлөмж гаргалаа.

    Үндэсний чуулганд Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж илгээлт ирүүлж “...Цаашид төрөөс гэр бүлийн талаар болон хүн амын хөгжлийн талаар баримталж байгаа бодлогын хэрэгжилт, үр дүнд шинжилгээ хийж, нийгэм, хүн ам, гэр бүлийн хөгжлийн чиг хандлагатай уялдсан “Гэр бүлд суурилсан хүн амын хөгжлийн цогц бодлого” боловсруулах шаардлага байгааг дурьдаад... Яам, агентлагаас эхлээд аж ахуйн нэгж, албан байгууллага, бизнесийн салбар бүхэн “Гэр бүл төвтэй хүний хөгжил”-ийн асуудлыг бүх түвшинд өөр өөрийн шугамаар дэмжин ажиллах ёстой. Нэн тэргүүнд холбогдох байгууллагад гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх нэгжийг байгуулж, гэр бүлд зөвлөгөө өгөх төвүүдийг сум, хорооны түвшинд гэр бүлд аль болох ойр ажиллуулахыг хөхиүлэн дэмжиж байна... Нэгэн хүүхэд зөв хүмүүжвээс нэгэн өрх дэгжихэд тусаа өгч, нэгэн өрх дэгжвэл нэг  хороо, баг хөл дээрээ зогсоход нэмэр болж, нэгэн хороо баг хөл дээрээ зогсвол нэгэн аймаг, хот хөгжихөд дэм болж, нэгэн аймаг, хот хөгжвөл нийт улс мандахад хүч болох учиртай...” гээд чуулганы ажиллагаанд амжилт хүссэн байна.

    УИХ-ын гишүүн, ХАХНХ-ийн сайд С.Эрдэнэ "Гэр бүл, хүн амын хөгжлийн бодлогоын хэрэгжилт, цаашдын чиглэл " илтгэл тавьсан бөгөөд чуулганд урилгаар оролцсон 25-с дээш жил ханилан амьдарсан 9 гэр бүлд хүндэтгэл үзүүллээ. Чуулганд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8-р багийн иргэн Г. Дамдины гэр бүл, Нийслэлийн БЗД-ийн 12-р хорооны иргэн Ц. Хүрэлсүхийн гэр бүл, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын иргэн Г. Цэрэнгийн гэр бүл, Орхон аймгийн төлөөлөгч С. Мишигийн гэр бүл, Хэнтий аймгийн төлөөлөгч Ю. Чулууны гэр бүл, Увс аймгийн төлөөлөгч Д.Ядамдоржийн гэр бүл, Ховд аймгийн төлөөлөгч Т. Даваагийн гэр бүл, Говь-Алтай аймгийн төлөөлөгч Б. Баатардагвын гэр бүл, Нийслэлээс “Монголын эрэгтэйчүүдийн холбоо”-ны тэргүүн, генерал Я.Пүрэвдоржийн гэр бүл урилгаар оролцсон юм.

    Чуулганд оролцсон нийт гэр бүлийн төлөөлөлөөс 5  гэр бүлийг ЭМЯ-тай хамтран эрүүл мэндийн иж бүрэн үзлэг, оношлогоонд үнэгүй хамруулахаар боллоо.

    “ГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭНЭ-ХӨГЖИЛ, ШИНЭЧЛЭЛ” ҮНДЭСНИЙ ЧУУЛГАНААС ГАРГАСАН ЗӨВЛӨМЖ

    Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, “Дэлхийн Зөн Монгол” Олон улсын байгуулагатай хамтран зохион байгуулсан “ГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭНЭ, ХӨГЖИЛ-ШИНЭЧЛЭЛ” ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН-д Монголын 700 гаруй мянган гэр бүл, төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудыг төлөөлөн оролцсон төлөөлөгчид БИД:

    Монголын хүн ам, гэр бүлийн хөгжлийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар хэлэлцээд,

    Гэр бүлийн хөгжлийг бодлогын төвд  тавьж, нийгэм, эдийн засгийн хөгжлийн бодлоготой уялдуулан цогцоор нь авч үзэх нь чухлыг онцлон тэмдэглэж,

        Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллыг хангах бодлого, үйл ажиллагааг тодорхойлогч болон хэрэгжүүлэгч, оролцогч бүх талуудад хандан дараах ЗӨВЛӨМЖИЙГ гаргаж байна. Үүнд :

      Нэг. Улсын Их Хуралд

    1.1  Гэр бүлд суурилсан “хүн амын хөгжлийн цогц бодлого”, “гэр бүлийн тухай” шинэчилсэн хуулийг батлах

    1.2  30-аас дээш жил ханилсан үлгэр дууриалтай эхнэр, нөхөр, үр хүүхдээ сайн иргэн болгож төлөвшүүлсэн эцэг, эхийг төрөөс хүндэтгэн урамшуулахыг хуульчлан тогтоох;

    1.3  Гэр бүлийн дагнасан шүүх байгуулах асуудлыг зохих хууль тогтоомжоор шийдвэрлэх

    Хоёр. Монгол Улсын Засгийн газарт

    2.1  2014 оныг “Хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих жил”  болгон зарлах;

    2.2  Гэр бүлийн боловсрол олгох үндэсний тогтолцоог бий болгон хөгжүүлэх;

    2.3  Хүүхэд, гэр бүлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, мэргэжлийн мэргэшсэн ТББ-дыг байр танхим, төсөв хөрөнгөөр дэмжих

    2.4  Эрчүүдийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх

    Гурав. Төрийн болон ТББ, хувийн хэвшлийн бүх байгуулагуудад

    3.1  Ажилтан ажилчдынхаа болон салбарынхаа бүхий л бодлогод гэр бүлийн мэдрэмжтэй санхүүгийн төлөвлөлт хийдэг болох;

    3.2  Гэр бүлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-дын үндэсний сүлжээ байгуулан, төрийн байгууллагатай гэрээ байгуулан ажиллах;

    3.3  Гэр бүлд зөвлөгөө өгөх төвүүдийг орон нутагт санаачлан байгуулахыг дэмжих

    “ГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭНЭ, ХӨГЖИЛ-ШИНЭЧЛЭЛ”

    ҮНДЭСНИЙ ЧУУЛГАНД ОРОЛЦОГЧИД

    2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр

    Монгол Улс, Улаанбаатар хот, Төрийн ордон

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    ОЛОН УЛСЫН ОХИДЫН ӨДРӨӨР 600 ОХИД ЧУУЛЛАА

    2018-10-11 01:10:46

    “Бэлгийн хүчирхийлэл, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэхэд нийгмийн хамгааллын салбарын оролцоо” чуулган боллоо

    2018-10-08 16:36:39

    О.Алтансүх: 192.5 сая төгрөгөөр хэрэгцээт газруудад нөхөн сэргээх тоног төхөөрөмж,хүүхдийн ор дэвсгэр зэргийг авсан

    2018-10-07 19:50:54

    БАРУУН БОЛОН ГОВИЙН БҮСИЙН СУРГУУЛЬ, БАГИЙН НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

    2018-09-25 17:10:49

    "Нээлттэй хаалганы өдөрлөг"-т ГБХЗХГ оролцлоо

    2018-09-23 17:02:52

    Дархан-Уул аймагт залуучуудын хөгжлийн сарын аяны хаалтын үйл ажиллагаа болов

    2018-09-23 17:01:01

    Хүүхдийг цахим орчинд зүй зохисгүй мэдээллээс хамгаалахад бүх нийтийн оролцоо чухал

    2018-09-19 18:44:30

    “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

    2018-09-17 16:35:26

    Шинэ мэдээ

    Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо
    2025-06-18 00:53:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
    2025-06-17 09:50:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Ерөнхий сайд нар баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлж байна
    2025-06-16 17:42:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална
    2025-06-13 16:11:00
    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    2025-06-13 01:45:00
    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02 18:59:00
    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28 14:39:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!