Хүүхдийн төлөө үндэсний газраас 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт ажилладаг Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, хэлтэс, төвүүд болон харьяа газрын удирдлага, санхүүгийн ажилтан нийт 100 хүн оролцсон Удирдах ажилтаны зөвлөгөөнийг 10-р сарын 9-нд зохион байгууллаа.
Тус зөвлөгөөнөөр Хүүхэд, гэр бүлийн асуудлаар ажилладаг байгууллагын удирдлагууд менежментийн тулгамдсан асуудлыг мониторинг, мэдээлэл, судалгаа, олон нийттэй харилцах, хөрөнгө оруулалт, хүүхдийн асрамжийн үйлчилгээ, хүүхдэд үзүүлэх үйлчилгээний хувьсах зардал, орон нутгийн байгууллагын үйл ажиллагаа, хүний нөөцийн чиглэлээр орон нутгийн жишээн дээр хэлэлцэн, цаашид авч хэрэгжүүлэх ажлын саналууд гаргасан.
Орон нутагт ажиллаж байгаа газар, хэлтсүүдийн ажлын байрны нэршил, ажлын байрны тодорхойлолт, чиг үүргийг нэгдсэн байдлаар оновчтой тодорхойлж гаргах, хүний нөөцийн чадавхийг сайжруулах, мэргэшүүлэх, давтан сургах, хүүхдийн эрхийн ажилтнуудын нийгмийн баталгааг хангах, гэр бүлийн хөгжлийг дэмжих, үйлчилгээ үзүүлэхэд мэргэжлийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа сайжруулах шаардлагатай байгаа талаар зөвлөгөөнд оролцогчид тодорхой саналууд гаргалаа. Удирдах ажилтнууд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын удирдах ажилтны анхдугаар зөвөлгөөнд оролцож байна.