Олон улсын ахмадын баярын өдрийг тохиолдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын удирдлагууд 10
дугаар сарын 2-ны өдөр ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын
дарга, хурандаа Д.Ядамдорж Төрийн нэрийн өмнөөс шүүхээс гарсан бүхий л
шийдвэрийг гүйцэтгэх нэн хариуцлагатай үндсэн чиг үүргээ нэр төртэй биелүүлж
ирсэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын түүхэн хөгжлийн урт хугацааны
түүхийг бүтээлцсэн үе үеийн ахмад буурлууддаа талархал илэрхийлж, баярын
мэндчилгээ дэвшүүлэн Хууль зүйн салбарын шинэчлэлийн бодлого Шүүхийн шийдвэр
гүйцэтгэх байгууллагад хэрхэн хэрэгжиж
буйг товчхон танилцуулж, хүрэлцэн ирсэн ахмадуудтай санал бодлоо солилцлоо.