Олон улсын багш нарын эрхийг хамгаалах байгууллагын санаачлагаар 1994 оны 10 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн дэлхий нийтээрээ “Дэлхийн багш нарын өдөр”-ийг тэмдэглэж байхаар шийдвэрлэснээс хойш 19 дэхжилтэйгээ золгож байна. Уг өдрийг тохиолдуулан Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтсээс “ЭРҮҮЛ-АГААР, ЭРҮҮЛ-ОРЧИН, ЭРҮҮЛ-БИЕ БЯЛДАР” 1000 багшийн явган аялал зохион байгууллаа. Явган аялалд дүүргийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 55 байгууллагын 212 багш, ажилтан Улаанбаатараас Төр хурахын ам-Цэцээ гүн - Төр хурахын ам чиглэлд амжилттай аяласан байна.
Явган аялагчид Богдхан уул болоод эргэн тойрны түүх соёлын дурсгалт газруудын тухай мэдээлэл хуримтлууланмонголчуудын уламжлалт байгаль хамгаалах зан үйлийн талаархи мэдээллийг сонссон юм. Түүнчлэн байгаль орчноо хамгаалах үйлсэд гар бие оролцон иргэд, олон нийтийг уриалан ойр орчмын хогийг цэвэрлэх ажлыг өрнүүлж, уралдаан тэмцээнд түрүүлсэн багш нарыг шагнаж урамшуулжээ.
