Иргэдээс мэдээлэл авах Засгийн газрын лавлах 11-11 төвөөр дамжиж 2013 оны 1 дүгээр сараас 10 дугаар сарын 8-ний өдрийг хүртэлх хугацаанд иргэдээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандсан 191 гомдол, санал хүсэлт, шүүмжлэлийг хүлээн авч, холбогдох албан тушаалтанд шилжүүлснээс 189 гомдол, санал хүсэлт, шүүмжлэлийг шийдвэрлэсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 2 гомдол, хүсэлт хяналтын шатанд байна. Мөн иргэдээс өргөдөл гомдол, санал хүсэлт авах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын info@cd.gov.mn цахим хаягаар нийт 71 өргөдөл гомдол, санал хүсэлт ирсэнээс 62 өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн бөгөөд 9 өргөдөл гомдол хяналтын шатанд байна.