Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа эмэгтэйчүүдийн хорих анги буюу хорих 407 дугаар ангид ажиллаж, хүмүүжигчдийн амьдрах байрны орчин нөхцөл, нярай хүүхэдтэй эхчүүдийн байр, ангийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тэргүүн дэд дарга, хурандаа П.Хосбаяр, дэд дарга, хурандаа Г.Элбэгсайхан, Дотоод хяналт шалгалт, аудитын хэлтсийн дарга, хурандаа Г.Туулхүү нар байлцсан