Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих анги, шийдвэр гүйцэтгэх алба, салбар нэгжийн харуул хамгаалалтын ажилтнуудын дунд “Харуул хамгаалалт ба Хүний эрх” сэдэвт сургалт зохион байгуулагдаж байна. Сургалт 10 дугаар сарын 03-20-ны өдрүүдэд говийн, зүүн, төвийн, хойд, хангайн, баруун бүс гэсэн бүсчилсэн хэлбэрээр явагдаж байна. Харуул хамгаалалтын ажилтнуудын хууль, эрх зүйн, албаны бэлэн байдал, цэргийн хэргийн мэдлэгт давтан сургах, тэдний мэдлэг ур, чадварыг дээшлүүлэх, хүний эрхийн чиглэлээр мэдлэг олгох, түүнийг хэрэгжүүлэх төлөвшлийг бий болгоход сургалтын гол зорилго оршиж байгаа юм. Сургалтад хамрагдагсдад “Цэргийн хэргийн бэлтгэл”, “Хорих анги, цагдан хорих байранд харуул хамгаалалтыг зохион байгуулахад анхаарах асуудлууд”, “Шинээр батлагдсан эрх зүйн актуудын талаар”, “Хорих ял эдлүүлэх үйл ажиллагааны стандарт”, “Цагдан хорих үйл ажиллагаанд хүний эрхийг хангах нь”, “Харуул хамгаалалтын ажилтны эрх зүйн байдал, эрх зүйн хамгаалалт”, “Бие хамгаалах арга тактик”, “Шуурхай бүлгийн бэлэн байдал, бэлтгэлжилт”, зэрэг сэдвүүдээр хичээл, сургалтыг явуулж байна.