Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 403 дугаар ангийн хүмүүжигчид Төв аймгийн Лүн сумын Ерөнхий боловсролын 12 жилийн дунд сургуулийн 8 дугаар ангийн сурагч н.Гантөмөрт халуун сэтгэлийн тусламж үзүүллээ. н.Гантөмөр нь амьжилгааны түвшинөөс доогуур амьдралтай бөгөөд өөрөө сурах хүсэл эрмэлзлэлтэй, онц сурдаг хүү аж. Хорих 403 дугаар ангид нийт 180 гаруй хүмүүжигч ял эдэлж байгаагаас тодорхой хувь нь үнэлгээ бүхий цалинтай ажлын байраар хангагддаг. Тус ангийн ажил хөдөлмөр эрхэлдэг хүмүүжигчид өөрсдийн хүсэлтээр цалингаасаа н.Гантөмөр хүүд хичээлийн хэрэглэл, хувцас зэргийг авч бэлэглэжээ.