ХАХНХЯ, ХТҮГ хамтран “Гадаад болон дотоод үрчлэл, асрамж, халамжийн үйлчилгээ” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
“Гэр бүлийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төсөлд дотоод болон гадаад үрчлэлтийн асуудлыг хэрхэн тусгах тухай Зөвлөх багийн боловсруулсан саналыг төрийн, төрийн бус байгууллага, халамж асрамжийн байгууллагын удирдлага, ажилтнууд хэлэлцлээ.
Тус хэлэлцүүлгийн үед хуулиар зохицуулагдаагүй зарим асуудлыг шинэчилсэн найруулгын төсөлд тусгуулах талаар дараах саналууд гарсан юм. Үүнд: Гэр бүлийг хүүхэдтэй бус, хүүхдийг гэр бүлтэй болгоход анхаарч хуулийн зүйл заалтуудыг хүүхдэд ээлтэй байдлаар томъёолох, эцэг эх байх эрхийг хассан, хязгаарласаны дараа хүүхдийг нь үрчлүүлдэг, гэтэл эцэг эх байх эрхээ сэргээлгэсний дараа хүүхдээ буцааж авах тухай асуудал гарахад зохицуулалт байдаггүйг анхаарах, дотоод үрчлэлтийн үед хөндлөнгийн хяналтыг бий болгох, хамтарсан багийн эрх, үүргийг тодорхой заах, асралт гэр бүлийн үйлчилгээний талаар тодорхой заалт оруулах. Гадаад үрчлэлтийн үед хүүхдийн амьдралын нөхцөл байдалд тавих хяналтыг сайжруулах, Монгол Улсын Элчин сайдын яам байдаг улсад хүүхэд үрчлүүлэх, жил бүр Элчин сайдын яаман дээр хүүхдүүдэд зориулж эх орных нь зан заншил, соёлтой танилцуулах арга хэмжээ зохион байгуулж байх талаар хуулинд тодорхой заалт оруулахыг хэлэлцүүлэгт оролцогчид саналтай нэгтэй дэмжсэн байна.
налыг төрийн, төрийн бус байгууллага, халамж асрамжийн байгууллагын удирдлага, ажилтнууд хэлэлцлээ.