Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг
Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суух Өргөмжит консул
Л.Хангайд энэ сарын 4-нд экзекватур гардууллаа.
Дэд
сайд Д.Ганхуяг Өргөмжит консул Л.Хангайд Монгол-Беларусийн улс төр,
эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн салбарын харилцааг хөгжүүлэх ажилд
амжилт хүсэв. Экзекватур гардуулахад Гадаад харилцааны яамны Консулын
газрын дэд захирал Н.Батаа байлцав.