MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • D-GOV

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Онцгой байдлын үе дэх хүүхэд хамгааллыг бэхжүүлэх нь

    Онцгой байдлын үе дэх хүүхэд хамгааллыг бэхжүүлэх нь

    2013-09-27
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Онцгой байдлын үе дэх хүүхэд хамгааллыг бэхжүүлэх нь

    Засгийн газрын тохируулагч агентлаг Онцгой байдлын ерөнхий газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө үндэсний газар,  Японы Хүүхдийг Ивээх Сан хамтран “Хүүхэд хамгааллын байгууллага, хүний нөөцийн чадавхийг Онцгой байдлын үе дэх хүүхэд хамгааллын чиглэлээр бэхжүүлэх нь” төслийн хоёр дахь шатны үйл ажиллагааг 2012 оны 10 дугаар сарын 01-нээс 2013 оны 09 дүгээр сарын 30-ны хооронд амжилттай хэрэгжүүллээ.

    Төслийн хоёр дахь шатны үйл ажиллагаа нь Засгийн газрын холбогдох яам, агентлаг, ажилтнуудын зүгээс гамшгийн өмнө, дунд болон дараа үед, гэр бүлийн халамж, хамгаалал дутагдсан хүүхэд бүрийн хамгаалагдсан байх орчныг бүрдүүлэхэд хувь нэмэр оруулах мэдлэгийг дээшлүүлэх, хүүхэд хамгааллын байгууллагын хүний нөөцийн чадавхийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, онцгой байдлын үе дэх хүүхэд хамгааллын асуудалд хүүхдийн өөрсдийнх нь оролцоог түлхүү хангахад чиглэгдсэн юм. Уг төсөл Улаанбаатар хотын хүүхдийн асрамж, халамжийн зарим газрууд, ЕБС болон Дорнод аймгийн хоёр сургууль, цэцэрлэгт хэрэгжсэн.

    Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвд болсон төслийн үр дүнг хэлэлцэх уулзалтад 6 байгууллагын хүүхдийн оролцооны бүлгийн хүүхдүүд, Онцгой байдлын ерөнхий газар, Хүүхдийн төлөө үндэсний газар, Японы Хүүхдийг Ивээх сан, Нийслэлийн Боловсролын газрын оролцож, харилцан туршлагаа хуваалцан, төслийн үр дүнг хэлэлцлээ.

    Төсөл хэрэгжих хугацаанд дараах үр дүн гарсан гэж дүгнэлээ.

    §  Гамшиг онцгой байдлын үед дагаж мөрдөх Хүүхэд хамгааллын журмын төслийг боловсруулж Хүүхдийн төлөө үндэсний газарт танилцуулав. Онцгой байдлын үе дэх хүүхэд хамгаалал болон нөлөөллийн сургалтад төрийн болон хүүхдийн эрхийн байгууллагын 140 ажилтан, албан хаагч хамрагдаж ойлголт мэдлэг нь нэмэгдсэн.

    §  Төсөлд хамрагдсан Улаанбаатар хот болон Дорнод аймгийн боловсрол болон халамж асрамжийн чиглэлийн байгууллагуудын ажилтнуудын онцгой байдлын үе дэх хүүхэд хамгааллын талаархчадавхи дээшилж, тухайн байгууллагууд гамшгаас хамгаалах бэлэн байдлын төлөвлөгөөтөй болсон.

    §  Төслийн хамтрагч 6 байгууллага дээр хүүхдийн оролцооны бүлгүүд байгуулагдсан.

    §  Нийт 70 гаруй хүүхэд гамшгаас хамгаалах бэлэн байдлын сургалтанд хамрагдаж, эдгээр хүүхдүүд 3500 гаруй хүүхдүүдэд мэдлэг мэдээллээ түгээж танилцуулсан байна.

     


    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    ОЛОН УЛСЫН ОХИДЫН ӨДРӨӨР 600 ОХИД ЧУУЛЛАА

    2018-10-11 01:10:46

    “Бэлгийн хүчирхийлэл, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэхэд нийгмийн хамгааллын салбарын оролцоо” чуулган боллоо

    2018-10-08 16:36:39

    О.Алтансүх: 192.5 сая төгрөгөөр хэрэгцээт газруудад нөхөн сэргээх тоног төхөөрөмж,хүүхдийн ор дэвсгэр зэргийг авсан

    2018-10-07 19:50:54

    БАРУУН БОЛОН ГОВИЙН БҮСИЙН СУРГУУЛЬ, БАГИЙН НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

    2018-09-25 17:10:49

    "Нээлттэй хаалганы өдөрлөг"-т ГБХЗХГ оролцлоо

    2018-09-23 17:02:52

    Дархан-Уул аймагт залуучуудын хөгжлийн сарын аяны хаалтын үйл ажиллагаа болов

    2018-09-23 17:01:01

    Хүүхдийг цахим орчинд зүй зохисгүй мэдээллээс хамгаалахад бүх нийтийн оролцоо чухал

    2018-09-19 18:44:30

    “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

    2018-09-17 16:35:26

    Шинэ мэдээ

    Г.ЗАНДАНШАТАР: МОНГОЛ УЛС 45 ЖИЛИЙН ХУГАЦААНД САНСАР СУДЛАЛЫН САЛБАРЫНХАА ҮНДЭС СУУРИЙГ ТАСРАЛТГҮЙ БЭХЖҮҮЛЖ ИРЛЭЭ
    2026-03-22 21:09:00
    НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ БОЛОН ДУЛААНЫ СТАНЦЫН САНХҮҮЖИЛТИЙГ ШИЙДВЭРЛЭХЭЭР БОЛЛОО
    2026-03-22 20:25:00
    “ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ААС УС БОХИРДУУЛСНЫ ТӨЛБӨР АВАХЫГ УСНЫ ГАЗАРТ ҮҮРЭГ БОЛГОВ
    2026-03-21 17:49:00
    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР МОНГОЛ, ВЬЕТНАМ УЛСЫН САНСРЫН БААТРУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    2026-03-20 14:21:00
    Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо
    2026-03-19 14:15:00
    Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа
    2026-03-19 13:42:00
    Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
    2026-03-19 10:44:00
    Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавилаа
    2026-03-18 13:54:00
    Зөвлөлдөх зөвлөлийн гишүүнд 46 хүн нэрээ дэвшүүлжээ
    2026-03-17 16:49:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2026 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!