MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » МЭНДЧИЛГЭЭ

    МЭНДЧИЛГЭЭ

    2013-09-05
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email


      Улс орны хөгжил, бүтээн байгуулалтын өнгө төрх болсон барилгын салбарт ажиллаж буй нийт барилгачид, инженерүүд, үе үеийн ахмадууд, салбарын алдар гавьяатнууд Та бүхэнд Монголын шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний 87 жилийн ойн баярын мэнд хүргэе.

    Шинэчлэлийн Засгийн газрын бүтцээр Барилга, хот байгуулалтын яам дангаараа байгуулагдаж салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах, хот суурин, шинэ суурьшлын бүс нутгийн төлөвлөлтийг боловсронгуй болгох, барилгын материалын үйлдвэрлэлийг нэмэгдүүлж барилгын үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, иргэдийг орон сууцаар хангах зэрэг бодлогын томоохон зорилтот асуудлуудыг шийдвэрлэхийн зэрэгцээ барилгын ажил үйлчилгээтэй холбоотой хүнд суртал, шат дамжлагыг бууруулах, төрийн бус байгууллагатай хамтран ажиллах асуудалд онцгой анхаарал хандуулан ажиллалаа.  

    Салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, барилгын үйлдвэрлэлд чанар стандартын шаардлага хэвшүүлэх ажлын хүрээнд “Барилгын тухай”, Хот байгуулалтын тухай, Хотыг дахин хөгжүүлэх тухай болон Газрын багц хуулиудыг шинэчлэн боловсруулж, салбарын мэргэжилтнүүд, төрийн, төрийн бус байгууллагуудын дунд  нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, санал бодлыг нь тусган Улсын Их Хурал, Засгийн газарт өргөн барихад бэлэн болоод байна. Мөн “Барилгын материал, бүтээц ба эдэлхүүний чанар аюулгүй байдлын тухай” хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг байгуулаад байна. 

    Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан барилгын материалыг эх орондоо үйлдвэрлэж, гол нэр төрлийн бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах зорилтын хүрээнд 2012 оны 171 дүгээр тогтоолоор “Барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр” батлагдлаа. Мөн барилгын материалын үйлдвэрийн тоног төхөөрөмжийг Гаалийн албан татвараас чөлөөлүүлэх тухай асуудлыг Засгийн газрын 193 дугаар тогтоолын хавсралтад илүү өргөн хүрээтэй тусган батлуулав. 

     Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжиж, тэдгээрийг урт хугацаатай, бага хүүтэй зээлээр санхүүжүүлэх бодлогоор яам Монгол банктай хамтран дэд хөтөлбөр батлан хэрэгжүүлж, барилгын материалын үйлдвэрүүдийн эргэлтийн хөрөнгөд зориулан 108.2 тэрбум төгрөгийн гол нэр төрлийн материал /цемент, арматур/-ыг нөөцөлж, барилгын үнэ тогтворжуулахад 146.8 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг тус тус шийдвэрлэн аж ахуйн нэгж байгууллагуудад зээл олгоод байна.

    Хүн амын орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор “Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнэ тогтворжуулах” дэд хөтөлбөр хэрэгжүүлж, “Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журам”-ыг батлуулан ажилтай, орлоготой иргэдийг жилийн 8±1 хувийн хүүтэй, урт хугацааны ипотекийн зээлд хамруулах ажлыг зохион байгуулж байна. Энэхүү журмын дагуу зээлийн барьцаа нь худалдан авч буй орон сууц байх бөгөөд нэмэлт барьцаа хөрөнгө шаардахгүй, орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэн иргэд хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломжтой болов. Түүнчлэн  шинээр баригдаж ашиглалтад орсон орон сууцнаас гадна ашиглагдаж байгаа хуучин орон сууц худалдан авах хүсэлтэй иргэд энэхүү зээлд хамрагдах боломжийг бүрдүүлж өглөө. Одоогоор арилжааны банкууд орон сууцны зээлийн хүсэлт гаргаад байсан 15000 иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлэж, орон сууцны ипотекийн 425.7 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлж, шинээр 4950 иргэнд 267.1 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл олгоод байна.

    Орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, Улаанбаатар хотын хөрс, ус, агаарын бохирдлыг багасгах асуудлын хүрээнд Засгийн газрын  2013 оны 118-р тогтоолоор  Улаанбаатар хотын  орон сууцны шинэ 10 хороолол, гэр хорооллын 12 байршилд инженерийн дэд бүтцийн барилга байгууламж, шугам сүлжээний ажил хийгдэхээр батлагдан барилгын ажил нь эрчимтэй хийгдэж, энэ оны  ажлын хөрөнгө оруулалт болох 200 тэрбум төгрөгийг Засгийн газрын үнэт цаас арилжаалж бүрдүүлсэн хөрөнгөнөөс Хөгжлийн банкаар дамжуулан санхүүжүүлж байна.  

    Санхүүжилтээс шалтгаалан дуусаагүй байсан зарим орон сууцны барилга барьж буй аж ахуйн нэгжүүдийн барилгын ажлыг нь дуусгах зорилгоор банкны хөнгөлөлттэй зээлэнд хамруулах асуудлыг шийдвэрлэв.

    Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан ”Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм”-д заасан үйл ажиллагааг барилгын ангиллын дагуу салбарын яам, орон нутгийн засаг захиргаа зохион байгуулан ажиллаж байна.  

    Мөн салбарын бодлогын баримт бичгийн боловсруулалт, хөтөлбөр төслүүдэд барилгын салбарын төрийн бус байгууллага мэргэжлийн холбоодын оролцоог нэмэгдүүлэн хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байна.

    Барилгын салбарын эрдэм шинжилгээ, туршилт судалгааны ажил, шинэ технологи, хийц бүтээцийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, стандарт, норматив баримт бичгийн боловсруулалтын ажлыг сайжруулах,  улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх хот төлөвлөлтийн болон барилга байгууламжийн зураг төсөл, техник эдийн засгийн үзүүлэлтийг боловсруулах асуудлыг хариуцаж ажиллах чиг үүрэг бүхий “Зураг төсөл, эрдэм шинжилгээний институти”-ийг шинэчлэн байгууллаа. 

    Цаашид бидний өмнө барилгын салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгохын зэрэгцээ, барилгыг үйлдвэржүүлэх замаар улирлын эрхшээл, хамаарлаас аль болохуйц гаргах, мэргэжилтэй ажилчдыг тогтвортой ажлын байраар хангах зэрэг  томоохон зорилтуудыг хэрэгжүүлэх асуудал  тулгарч байна.

    Иймд барилгын салбарынхан та бүхнийг Засгийн газрын бодлого, зорилтуудыг хэрэгжүүлэх, салбараа хөгжүүлэхэд яамтайгаа нягт хамтран ажиллаж, ард иргэдийн ажиллаж, амьдрах ая тухтай нөхцлийг бүрдүүлэх нэр хүндтэй, хариуцлагатай ажил үйлсдээ улам их амжилт гаргана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлье.

    Сайн үйлс дэлгэрч, барилгын салбар амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай.

    МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,

    БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД    Ц.БАЯРСАЙХАН

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар тамгаа гардаж авлаа

    2014-12-11 03:04:09

    Цементийн төслүүдэд санхүүжилт олгохоор боллоо

    2014-05-28 08:23:31

    Евро норм стандартад нийцүүлэн шинэчлэхэд хамтрах боломжтой

    2014-04-07 02:44:28

    Шинэ сумын нээлт боллоо

    2014-04-07 02:41:42

    Нисэхийн цэвэрлэх байгууламж бохирыг 98 хувь цэвэршүүлнэ

    2014-04-07 02:40:08

    Өнөөдөр 120 гаруй вагон цемент ачигдлаа

    2013-10-08 08:57:57

    Construction Mongolia-2013” олон улсын хурал болно

    2013-10-01 08:08:05

    Буянт-Ухаа орчимд 60000, Баянголын аманд 70055 хүн тохилог орон сууцанд амьдарна

    2013-09-13 09:28:23

    Шинэ мэдээ

    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!