Нийслэлийн Баянзүрх дүүргийн 3, 7,15 дугаар хороодын нутаг дэвсгэрт байрлах Бөхийн өргөөний уулзварын өргөтгөл шинэчлэлийн ажил бүрэн дуусч, өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа, Ерөнхий сайдын зөвлөх Д.Батмөнх, “Гудамж” төслийн дэд захирал Х.Норов болон бусад албаны хүмүүс оролцсон юм.
Уг уулзварыг ашиглалтад оруулснаар Бөхийн өргөөний зүүн талаар хойш явах тээврийн хэрэгсэл төв замаараа шууд хөндлөн нэвтрэх, баруун болон зүүн тийш эргэх, төв замаар зүүнээс баруун тийш зорчиж буй тээврийн хэрэгсэл Бөхийн өргөө рүү зүүн тийш эргэх боломжтой болж байгаа аж.
Мөн зорчих хэсгийн нийт талбай өмнө нь 6350 ам метр байсан бол 8400 болж, 2000 гаруй ам метрээр нэмэгдсэн байна. Дашрамд дурдахад, уулзварыг өргөтгөн шинэчлэх зураг төслийг “Тахнил Санаа” компани боловсруулж, “Төгс үржих зам” компани зам барилгын ажлыг хийж гүйцэтгэжээ.
