MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Монгол, Чехийн Засгийн газар хоорондын хамтарсан комиссын ээлжит тавдугаар хуралдаан

    Монгол, Чехийн Засгийн газар хоорондын хамтарсан комиссын ээлжит тавдугаар хуралдаан

    2013-09-05
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email


    Шинжлэх ухаан, техник, эдийн засгийн хамтын ажиллагааны Монгол, Чехийн Засгийн газар хоорондын хамтарсан комиссын ээлжит тавдугаар хуралдаан 2013 оны 8 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд Прага хотноо амжилттай болж өндөрлөлөө.

    Засгийн газар хоорондын хамтарсан комиссын Монголын хэсгийн дарга, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Чехийн хэсгийн дарга, Чехийн Үйлдвэр, худалдааны дэд сайд Милан Ховорка нар хуралдааныг даргаллаа.

    Энэ удаагийн хуралдаанаар хоёр талын түүхэн харилцаа, хамтын ажиллагааны ололтуудыг дурьдаад,  худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, эрчим хүч, барилга, хот байгуулалт, нийгмийн хамгаалал болон хөгжлийн хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлуудаар ярилцаж, Монгол, Чехийн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөв. Дээрх болон бусад салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хөгжлийн тусламжийн үр нөлөөг  олон салбарт дээшлүүлэх тал дээр санал нэгдлээ.

    Засгийн газар хоорондын хамтарсан комисс нь цаашид хоёр орны хамтын ажиллагааны нөөц, боломжуудыг үр дүнтэй ашиглах, бизнесийн байгууллагууд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд улам илүү дэмжлэг үзүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 

    Хуралдааны үеэр Монгол Улсын бизнес, хөрөнгө оруулалтын таатай орчин, боломжийг Чехийн хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэд таниулан сурталчлах, хөрөнгө оруулалт, дэвшилтэт техник, технологийг татах зорилгоор Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Чехийн Эдийн Засгийн Танхим, Чех-Монголын Худалдааны Танхим, Монгол Улсын Элчин Сайдын Яамтай хамтран зохион байгуулсан  “Монгол, Чехийн бизнес форум”-ын үйл ажиллагааг Монголын хэсгийн дарга, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Чехийн хэсгийн дарга, Чехийн Үйлдвэр, худалдааны дэд сайд Милан Ховорка, Чех Улсын Эдийн Засгийн Танхимын дэд ерөнхийлөгч Ё.Цийлек нар нээж үг хэллээ. Нээлтийн үгэндээ бизнесийн байгууллагуудын олон талын харилцаа, хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжихээ илэрхийлж, Монголын хэсгийн дарга, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан Монгол Улсад бүтээн байгуулалтын их ажлууд өрнөж, гадаадын хөрөнгө  оруулалтын эрх зүйн таатай орчин бүрдэж байгаа талаар мэдээллээ.

    Бизнес форумд “Монголын Эдийн засгийн өнөөгийн байдал, ирээдүйн төлөв”, “Монгол Улсын барилга, хот байгуулалтын салбар дахь хөрөнгө оруулалтын боломжууд” болон “Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор” зэрэг сэдвээр ЭЗХЯ, БХБЯ болон УУЯ-ны холбогдох албаны төлөөлөгчид тус тус илтгэл, мэдээлэл хийв.

    “Монгол-Чехийн бизнес форум”-д Чехийн талаас уул уурхай, геологи, усны хайгуул, эмнэлэг, цахилгаан станц,  үйлдвэрийн тоног төхөөрөмж, зам тээвэр, дэд бүтэц, барилга, хөдөө аж ахуй, банк санхүүгийн чиглэлийн 70 гаруй бизнесийн төлөөлөгч, Монголын талаас 20 гаруй пүүс, компанийн 40 гаруй бизнесийн төлөөлөгч оролцсон өргөн хүрээтэй арга хэмжээ боллоо.

     “Монгол, Чехийн бизнес форум”-ын хүрээнд хоёр талын бизнесийн байгууллагууд хөрөнгө оруулалт, худалдаа хамтын ажиллагааны 4 санамж бичиг, гэрээнд гарын үсэг зурсан байна.

    Түүнчлэн Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан Чехийн Үйлдвэр, худалдааны сайд Ж. Циенциела,  Бүс нутгийн хөгжлийн сайд Ф.Лукл-тэй албан ёсны уулзалт хийж, геологийн хайгуул, уул уурхай, төмөр зам, барилга, барилгын материал үйлдвэрлэлийн чиглэлээр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны боломжуудын талаар нээлттэй ярилцлаа.  

    Засгийн газар хоорондын хамтарсан комиссын хуралдааны үр дүнд талууд цаашдын хамтын ажиллагаагаа тодорхойлсон Протоколыг тохиролцож, Прага хотноо  Үйлдвэр, худалдааны яаманд 2013 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Монголын хэсгийн дарга Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Чехийн хэсгийн дарга, Чехийн Үйлдвэр, худалдааны дэд сайд Милан Ховорка нар үзэглэв.

    Уг протоколд худалдаа, техник, эдийн засгийн хамтын ажиллагааны өргөн хүрээтэй ажлууд тусгагдсан бөгөөд үүнийг хэрэгжүүлэх чиглэлээр талууд хамтарч ажиллахаа илэрхийллээ.

    http://www.komora.cz/Files/2011/soubory/614/P1120660.JPG


    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар тамгаа гардаж авлаа

    2014-12-11 03:04:09

    Цементийн төслүүдэд санхүүжилт олгохоор боллоо

    2014-05-28 08:23:31

    Евро норм стандартад нийцүүлэн шинэчлэхэд хамтрах боломжтой

    2014-04-07 02:44:28

    Шинэ сумын нээлт боллоо

    2014-04-07 02:41:42

    Нисэхийн цэвэрлэх байгууламж бохирыг 98 хувь цэвэршүүлнэ

    2014-04-07 02:40:08

    Өнөөдөр 120 гаруй вагон цемент ачигдлаа

    2013-10-08 08:57:57

    Construction Mongolia-2013” олон улсын хурал болно

    2013-10-01 08:08:05

    Буянт-Ухаа орчимд 60000, Баянголын аманд 70055 хүн тохилог орон сууцанд амьдарна

    2013-09-13 09:28:23

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар Дорнын эдийн засгийн X чуулга уулзалтын өргөтгөсөн хуралдаанд үг хэллээ
    2025-09-05 16:34:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллерийг хүлээн авч уулзлаа
    2025-09-05 16:11:00
    Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа
    2025-09-05 10:12:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар Дорнын эдийн засгийн X чуулга уулзалтад оролцоно
    2025-09-04 15:19:00
    Тариалалтын талбайн хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтийг Засгийн газар шуурхай хэлэлцэнэ
    2025-09-03 16:57:00
    Алтанбулаг боомтыг шинэчилснээр өдөрт нэвтрэх зорчигчдын тоо гурав, ачаа тээврийн урсгал дөрөв дахин нэмэгдэх боломжтой боллоо
    2025-09-03 12:45:00
    Орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэхэд Дэлхийн банктай хамтран ажиллана
    2025-09-03 09:06:00
    Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжиж, татварын ачааллыг бууруулна
    2025-09-02 17:59:00
    Монгол Улс, Шинэ Зеланд Улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцлоо
    2025-09-02 15:22:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!