MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Сингапурын “Wellspring investment” групп барилгын салбарыг сонирхов

    Сингапурын “Wellspring investment” групп барилгын салбарыг сонирхов

    2013-09-03
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан  Сингапур Улсын  “Wellspring investment”  группын Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Paul Lee,  “Nanyang technology” их сургуулийн хүндэт профессор Mah Bow Tan  нарыг хүлээн авч уулзлаа.

    Ноён Mah Bow Tan  нь Сингапурын Засгийн газарт 23 жил ажилласан одоо УИХ-ын гишүүнээр ажилладаг юм байна.  Засгийн газарт ажиллаж байхдаа хот байгуулалт, орон сууцжуулах чиглэлээр олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж чадсан нэгэн.

    Тэрээр Сингапур улс юун түрүүнд хүн амаа орон сууцжуулахад анхаарал хандуулсаныг ярианыхаа эхэнд онцлов.  Сингапурын “People action” буюу “Ардын үйл ажиллагаа нам” иргэдээ орон сууцжуулах бодлогыг амжилттай хэрэгжүүлж чадсанаараа 55 жилийн турш Засгийн эрхийг барьж чадсан юм гэж  хэллээ.

    Анх 1963 онд анхны нийтийн орон сууцыг  иргэддээ зориулан барьсан юм байна.  200 айлын газар дээр 1800 айлын нийтийн орон сууцыг маш өвөрмөц, тохижилттой барьж өгсөнөөр орон сууцжуулах бодлогоо эхлүүлсэн тухай ярив.

    Тус улс газар нутаг маш бага.  Ямар ч байгалийн баялаггүй улсыг зөв бодлогоор хөгжүүлсэний үр дүнд Азийн бар улс болж,  хүн ам нь 1950-аад онд 1 сая 800 мянгаар хэмжигдэж байсан тус улс одоо 5 сая 500 мянган хүн амтай болсон байна.

    Хот дахин хөгжүүлэх замаар төлөвлөлтийг хийдэг.  Сингапур улс 1960 онд орон сууцжуулах бодлогод анхаарсан бол 1970 онд хот байгуулалт, 1980 онд төвлөрлийг сааруулах гэх мэтээр арав арван жилээр ерөнхий төлөвлөгөөгөө хэрэгжүүлж ирсэн гэж ноён  Mah хэллээ.

    Тэрээр  сургууль, цэцэрлэг, эмнэлэг гэх мэт нийгмийн үйлчилгээг багтаасан нийтийн орон сууц иргэдийг орон сууцжуулахад гол нөлөө үзүүлдэг болохыг онцоллоо. Тус улсын системд иргэдийнхээ сар бүрийн орлогоос 20-25 хувийг нь суутгаж авдаг юм байна. Энэ мөнгийг орон сууц худалдан авахад нь буцааж олгох замаар иргэдээ орон сууцжуулдаг тухай   сонирхолтой мэдээлэл өглөө.

    Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан хот байгуулалт, төлөвлөлт, орон сууцжуулах бодлогын талаар  мэдээлэл өгсөнд  ноён Mah-д талархалаа.

    Барилга, хот байгуулалтын яамны тухайд Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг УИХ-аар батлуулаад байна. Одоо Дархан, Зуунмод, Чойр, Даланзадгад, Ховд,  Увс, Өлгий зэрэг хотуудын ерөнхий төлөвлөгөөг шинэчлэнэ.  Бүх аймгийн төвийг хот гэсэн статустай болгохоор зорьж байна.

    Иргэдийг орон сууцжуулах ажлын хүрээнд моргейжийн зээлийг иргэдэд олгож эхэлсэн.  Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нийлүүлэлт маш чухал байна.  Улаанбаатар хотыг орон сууцжуулах ажилд оролцох боломж хөрөнгө оруулагчдад нээлттэй байгааг дуулгалаа.

    Түүнчлэн инженерийн шугам сүлжээ, дэд бүтэц, эдгээрийг шинээр барьж байгуулах ажил эхэлж байна гэлээ. Засгийн газрын зүгээс болон салбарын яамнаас  хөрөнгө оруулалтыг дэмжсэн, аль болох уян хатан, хувийн хэвшлийнхэний ажиллах бололцоог дээд зэргээр хангаж өгөхөд анхаарч ажиллана гэдгээ Сингапурын бизнес эрхлэгчдэд хэллээ.

    “Wellspring investment”  групп нь манай улсад хөрөнгө оруулалт хийж, бизнесийн үйл ажиллагаа явуулахаар “Юу би эс пи пи” компани байгуулаад байгаа юм байна. Энэ шугмаараа барилга, хот байгуулалтын салбарт хөрөнгө оруулах боломж судлахын зэрэгцээ  Сингапур улсын хөгжил, хот байгуулалтын туршлагаас хуваалцахад бэлэн гэж уулзалтын төгсгөлд онцоллоо.  Уулзалтанд Монгол Улсаас Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа оролцлоо.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар тамгаа гардаж авлаа

    2014-12-11 03:04:09

    Цементийн төслүүдэд санхүүжилт олгохоор боллоо

    2014-05-28 08:23:31

    Евро норм стандартад нийцүүлэн шинэчлэхэд хамтрах боломжтой

    2014-04-07 02:44:28

    Шинэ сумын нээлт боллоо

    2014-04-07 02:41:42

    Нисэхийн цэвэрлэх байгууламж бохирыг 98 хувь цэвэршүүлнэ

    2014-04-07 02:40:08

    Өнөөдөр 120 гаруй вагон цемент ачигдлаа

    2013-10-08 08:57:57

    Construction Mongolia-2013” олон улсын хурал болно

    2013-10-01 08:08:05

    Буянт-Ухаа орчимд 60000, Баянголын аманд 70055 хүн тохилог орон сууцанд амьдарна

    2013-09-13 09:28:23

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар Дорнын эдийн засгийн X чуулга уулзалтын өргөтгөсөн хуралдаанд үг хэллээ
    2025-09-05 16:34:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллерийг хүлээн авч уулзлаа
    2025-09-05 16:11:00
    Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа
    2025-09-05 10:12:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар Дорнын эдийн засгийн X чуулга уулзалтад оролцоно
    2025-09-04 15:19:00
    Тариалалтын талбайн хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтийг Засгийн газар шуурхай хэлэлцэнэ
    2025-09-03 16:57:00
    Алтанбулаг боомтыг шинэчилснээр өдөрт нэвтрэх зорчигчдын тоо гурав, ачаа тээврийн урсгал дөрөв дахин нэмэгдэх боломжтой боллоо
    2025-09-03 12:45:00
    Орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэхэд Дэлхийн банктай хамтран ажиллана
    2025-09-03 09:06:00
    Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжиж, татварын ачааллыг бууруулна
    2025-09-02 17:59:00
    Монгол Улс, Шинэ Зеланд Улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцлоо
    2025-09-02 15:22:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!