“Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдөр” жил бүрийн 08 дугаар сарын дөрөв дэх долоо хоногийн ням гарагт тохиодог. Энэхүү өдрийг тохиолдуулан Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шийдвэр гүйцэтгэх алба, албан хаагчдынхаа дунд гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулж, тус албанд ажиллаж байсан үе үеийн ахмадуудын төлөөллийг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүлсэн байна. Гар бөмбөгийн тэмцээнд нийт 8 багийн 56 тамирчин оролцож, эмэгтэйчүүдийн төрөлд ахлах ахлагч А.Нарантуяа ахлагчтай баг, эрэгтэйчүүдийн төрөлд дэслэгч Д.Наранбямба ахлагчтай багууд тэргүүн байр эзэлсэн амжилтыг тус тус үзүүллээ.