MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
      • Зөвлөлдөх санал асуулга
    • D-GOV

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » Хэлсэн үг » Засгийн газар эхний сардаа эдийн засгийн эрх чөлөөний бодлогын бодит гараа болгож, Чөлөөлөлтийн 12 шийдвэр гаргалаа

    Засгийн газар эхний сардаа эдийн засгийн эрх чөлөөний бодлогын бодит гараа болгож, Чөлөөлөлтийн 12 шийдвэр гаргалаа

    Хэлсэн үг 2026-05-04
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ӨДРҮҮД” болгон зохион байгуулдаг. Монголын татварын алба 27 дахь жилдээ “ХЭРЭГЦЭЭНД ҮНДЭСЛЭСЭН ЗӨВЛӨГЧ ТАТВАРЫН АЛБА” уриан дор орон даяар зохион байгуулж байна. Энэ хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж шударгаар татвараа төлсөн шилдэг татвар төлөгчдөд шагнал гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээ Төрийн ордонд боллоо.

    Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал оролцож үг хэллээ. Ерөнхий сайдын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

    “Эрхэм хүндэт баялаг бүтээгч, татвар төлөгчид өө,

    Хөлс хүч, хөдөлмөр зүтгэлээ шингээн татвар төлж, Монгол Улсын хөгжил дэвшлийн хөдөлгөгч хүч нь болсон Та бүхэндээ энэ өдрийн мэнд дэвшүүлье.

    Та бүхэн бол монгол хүнд хийх ажил, авах цалин олгогчид, Монгол Улсын эдийн засгийн тулгуур багана, Монголын хөгжлийн хөдөлгүүр юм.

    Төсвийн мөнгө гэж үгүй. Татвар төлөгч Та бүхний мөнгө л бий. Та бүхний төлсөн татвараар улсын төсөв бүрдэж, эмч, багш, төрийн албан хаагчдад цалин хөлс олгож, эмнэлэг, сургууль, цэцэрлэг барьж, зам, дэд бүтэц бүтээн байгуулдаг. Энх цагийн хамгийн эх оронч үйл хэрэг бол татвар төлж, хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж, ирээдүйг өнөөдөр бүтээлцэж буй иргэний өндөр үүрэг хариуцлага юм.

    Монгол Улсын Засгийн газар хөдөлмөрлөж бүтээж буй хүн бүхэнд саад болсон хүнд суртлын чөдөр тушааг тайлах “Чөлөөлье” бодлого дэвшүүлэн ажиллаж байна.

    Монгол Улсын Засгийн газрын Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлогын эрхэм зорилго нь улс төрийн эрх чөлөөг эдийн засгийн эрх чөлөөгөөр бататгахад оршиж байна. Засгийн газрын Эдийн засгийн чөлөөлөлт, Эрх зүйн чөлөөлөлт, Ногоон хөгжлийн чөлөөлөлт, Авлигын эсрэг чөлөөлөлт бүгд баялаг бүтээгчид, хувийн хэвшил, хийж бүтээх хүсэлтэй хүн бүхэнд хаяглан зориулсан бодлого юм.

    Төр эдийн засгийн гайхамшиг, ид шид бүтээж чадахгүй. Дэлхийн цаг төр үймээнтэй, түлш шатахуун, тээвэр логистикийн хүндрэл нүүрлэсэн энэ цаг үед баялаг бүтээгчдэдээ, хувийн хэвшилдээ, чөлөөт өрсөлдөөн, эрх чөлөөний хүчинд итгэх нь Засгийн газрын үндсэн чиг шугам юм. Засгийн газар эхний сардаа багтааж, эдийн засгийн эрх чөлөөний бодлогын бодит гараа болгож, чөлөөлөлтийн 12 шийдвэр гаргалаа. Бодлого гэдэг дуусдаггүй яриа биш бодит шийдлээр амилж, амьдралд биеллээ олно гэдэг итгэл үнэмшлээр чөдөр тушааг тайлж, чөлөөлж ажиллана. Засгийн газрын чөлөөлөлтийн бодлого, шийдлээс татвар төлөгч Та бүхэндээ дараах 4 зүйлийг онцлон хэлэхийг хүсэж байна.

    Нэгдүгээрт, Хөдөлмөрлөж бүтээж буй хүн бүхэн, хэн бүрийг хууль журмын гох дэгээ, хүнд суртлын чөдөр тушаанаас чөлөөлж, татварын ачаа дарамтыг хөнгөлөх нь Монгол Улсын Засгийн газрын бодлогын цөм байх болно. Улсын төсвийн орлогын цөм нь татвар хэдий боловч баялаг бүтээгчдээ “дарамтлах биш дэмжих”, “хаах биш нээх” нь үндсэн зарчим, үндэс тулгуур нь байх болно. Татварын өртэй 12153 компани, аж ахуйн нэгжийн битүүмжлэгдсэн дансыг нээсэн нь итгэлцлийн зарчим дээр үндэслэсэн шийдвэр юм. 2026 онд төлөвлөгөөт эрүүл мэнд, байгаль орчноос бусад 7300 гаруй хяналт шалгалтыг цуцалсан нь хийж бүтээх, хөгжиж дэвших хүслийг чөлөөлсөн иж бүрэн багц шийдлийн бодит алхам юм. Монгол Улсын Засгийн газар шударга ёс, эв нэгдлийн гагнаас нь эрх чөлөө хэмээх үнэт зүйлийг эрхэмлэн, хааж боох биш нээж чөлөөлж, татварын эрх зүйн орчныг эрүүл саруул, илүү уян хатан, ойлгомжтой болгоно. Хууль ёсны бизнес эрхлэгч, татвар төлөгчдөө ад үздэг, ашиг орлого олохыг буруушаан хавчдаг хортой чихрийн хугацаа нь дууссан.

    Хоёрдугаарт, Монгол хүнд хийх ажил, авах цалин олгож, татвар төлж буй баялаг бүтээгчдэдээ боож хаах бус дэмжиж нээх хүндрэлд өртсөн компаниудаа хөл дээрээ дахин босоход нь боломж олгоно. Итгэлийн хариуд итгэл төрж, итгэлцэл үүсэж, хөрөнгө оруулалт, эх орны үйлдвэрлэл, экспорт өсөн тэлэх, дахин сэргэх эш үндэс болно. Төрийн бүх шатан дахь бизнест саад тотгор болсон хуулиас давсан дүрэм журмын гох дэгээ, хүнд суртлын чөдөр тушааг тайлсан шиг тайлж чөлөөлнө. “No surprise” зарчим буюу төр “гэнэтийн бэлэг” барьж, элдэв хиймэл зохиомол саад тотгор босгохыг хориглоно. Төрийн бүх шатны шийдвэр улс төрийн биш эдийн засгийн утга учиртай байхыг шаардаж хянаж ажиллана. Тогтвортой байдал гэдэг бол тодорхой байдал юм. Тогтвортой байдал гэдэг бол урьдчилан таамаглах бололцоо олгохгүй өглөө босоод өөр юм ярихгүй, баялаг бүтээгчдийн төсөл, төлөвлөгөөнд нь садаа болохгүй байх тухай ойлголт юм. Тогтвортой байдал гэдэг бол гавьяа байгуулахгүй гэхэд гай болохгүй, лай биш зай болох тухай ойлголт юм.

    Гуравдугаарт: Татварын хувь хэмжээнээс дутахгүй онц чухал зүйл бол шударга тогтолцоо юм. Төлдөг нь хохирдог, төлдөггүй нь хождог гажуудлыг засаагүй цагт татварын бааз сууриа өргөтгөж чадахгүй. Аль ч нийгэмд хүн ажиллаж бүтээдэг. Татвараа тайлагнах нь цаасан хүнд суртлын шийтгэл биш цахим хөнгөн суртлын шийдэл байх ёстой. Эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж татвар төлж буй иргэндээ халтай биш ээлтэй, хүнд сурталтай биш хүн чанартай тогтолцоог бүрдүүлнэ. Татварын ажилтан хөндлөн зураастай үнэмлэх харуулж байцааж загнахдаа биш зөвлөн туслагч, үйлчилгээний албан хаагч болж, соёл, хандлага, сэтгэлгээг өөрчлөхөд хийх ажил их байна.

    Татвар төлөх нь гэмт хэрэг шиг, татвар төлөхгүй байх нь гэгээн үйлс шиг байгаа цагт Монгол Улс хөгжихгүй нь гашуун боловч үнэн. Татвар төлөх нь хамгийн эх оронч иргэний үйлдэл.

    Эрхэм хүндэт татвар төлөгчид өө,

    Та бүхний төлсөн татвар зөвхөн өнөөдрийн хэрэгцээг хангах төсвийн орлого зарлаг бус маргаашийн Монголыг бүтээж буй их үйлс юм. Та бүхний хөлс хүч, хөдөлмөр зүтгэл шингэсэн татварын нэг төгрөг бүрийг гамнаж хэмнэж, үр дүнтэй, өндөр бүтээмжтэй, ухаалаг зөв зарцуулж, төсвийн сахилга батыг сахиулахын төлөө Монгол Улсын Засгийн газар хичээн ажиллах болно.

    Татвар төлөгчдөө хүнд суртал, ачаа дарамт, илүү их хийж бүтээх хүслийг хяслаас чөлөөлж, эрх чөлөө, чөлөөт өрсөлдөөн, эрх чөлөөний хүчинд итгэсэн татварын хуульд нэмэлт, өөрчлөлтийг оруулан, Улсын Их хуралд өргөн барина.

    Эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй “Шилдэг татвар төлөгч”-өөр шалгарсан Монголоо бүтээгчид Та бүхэндээ гүн талархал илэрхийлж эрүүл энх, аз жаргал, ажил үйлсийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.”

    Хэлсэн үг
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Засгийн газар эхний сардаа эдийн засгийн эрх чөлөөний бодлогын бодит гараа болгож, Чөлөөлөлтийн 12 шийдвэр гаргалаа

    2026-05-04 13:08:00

    Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал "Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр"-ийн мэндчилгээ дэвшүүллээ

    2026-05-03 09:41:00

    Шадар сайд Н.Номтойбаяр: Замын-Үүд чөлөөт бүсийн хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгож, хөрөнгө оруулагчдыг татах бодлогыг эрчимжүүлнэ

    2026-05-03 09:35:00

    Улсын төсвийн төслийг боловсруулахад Үйлдвэрчний эвлэлийн санал, байр суурийг тусгаж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгов

    2026-05-01 17:00:00

    Бүгд Найрамдах Турк Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    2026-05-01 16:56:00

    БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ

    2026-05-01 12:33:00

    Стандартыг шинэчлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийлэв

    2026-04-30 18:59:00

    Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа

    2026-04-30 18:43:00

    Шинэ мэдээ

    Засгийн газар эхний сардаа эдийн засгийн эрх чөлөөний бодлогын бодит гараа болгож, Чөлөөлөлтийн 12 шийдвэр гаргалаа
    2026-05-04 13:08:00
    Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал "Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр"-ийн мэндчилгээ дэвшүүллээ
    2026-05-03 09:41:00
    Шадар сайд Н.Номтойбаяр: Замын-Үүд чөлөөт бүсийн хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгож, хөрөнгө оруулагчдыг татах бодлогыг эрчимжүүлнэ
    2026-05-03 09:35:00
    Улсын төсвийн төслийг боловсруулахад Үйлдвэрчний эвлэлийн санал, байр суурийг тусгаж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгов
    2026-05-01 17:00:00
    Бүгд Найрамдах Турк Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    2026-05-01 16:56:00
    БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ
    2026-05-01 12:33:00
    Стандартыг шинэчлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийлэв
    2026-04-30 18:59:00
    Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
    2026-04-30 18:43:00
    Монгол Улс Австрали Улстай худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна
    2026-04-30 16:38:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2026 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!