Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 48 дугаар тогтоолоор зөвлөлдөх санал асуулгыг 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дотор зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт зөвлөлдөх санал асуулгаар санал авах ажлыг статистикийн байгууллага гүйцэтгэнэ гэж заасан.
Мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5 дахь хэсэгт “Зөвлөлдөх санал асуулгын нэг дэх шатанд Монгол Улсын арван найман насанд хүрсэн иргэн оролцох эрхтэй бөгөөд оролцох иргэний тоог зөвлөлдөх санал асуулгын сэдэв, хамрах хүрээг харгалзан Үндэсний статистикийн хорооноос баталсан аргачлалын дагуу Зөвлөлдөх зөвлөл тогтооно” гэж заасан.
Энэ дагуу Зөвлөлдөх зөвлөл “Монгол хүн баялгийнхаа эзэн” зөвлөлдөх санал асуулгын нэг дэх шатанд оролцох иргэний тоог 1570 байхаар тогтоов.
