Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын даргын 2013 оны А 236 дугаар тушаалаар албан хаагчдыг мэдээ мэдээллээр хангах зорилгоор “Сургалтын хөтөлбөр”-ийг баталсан билээ. Энэ хүрээнд тус газрын албан хаагчдад Төрийн албаны зөвлөлийн Ахлах шинжээч Т.Сосорбарам “Төрийн албаны үйл ажиллагаа, хууль тогтоомжийн зохицуулалт” сэдэвт ээлжит хичээлийг 8 дугаар сарын 23-ны өдөр заалаа.
Хичээлийн үеэр албан хаагчид дээрх сэдвийн талаарх үндсэн ойлголтоо бататгаж, шинэчлэгдсэн дүрэм журамтай танилцан, сонирхсон асуултдаа хариулт авлаа.