MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » Мэдээ » МОНГОЛ, УЗБЕКИСТАНЫ ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

    МОНГОЛ, УЗБЕКИСТАНЫ ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

    Мэдээ 2025-02-07
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Узбекистаны Засгийн газар хоорондын комиссын анхдугаар хуралдаан 2025 оны 02 дугаар сарын 07-08-нд Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотноо зохион байгуулагдаж байна.

    Засгийн газар хоорондын комиссын анхдугаар хуралдааныг Шадар сайд, Монголын хэсгийн даргаС.Амарсайхан, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхий сайдын орлогч, Узбекистаны хэсгийн дарга Ж.Ходжаев нар ахалж, хоёр улсын холбогдох яам, байгууллагын төлөөлөл оролцов.

    Талууд Монгол, Узбекистаны нийгэм, эдийн засгийн байдлын талаар харилцан мэдээлэл солилцож, хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг гүнзгийрүүлэх, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, тээвэр, логистик, боловсрол, соёл, хүмүүнлэг зэрэг бүхий л салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар яриа хэлэлцээ хийж, хуралдааны дүнгээр Протоколд гарын үсэг зурлаа.

    Хуралдааны эхэнд Шадар сайд С.Амарсайхан Төв Азийн зүрхэнд орших, бүс нутагтаа хамгийн том зах зээлтэй Узбекистан Улсыг манай чухал түнш, Төв Азитай холбосон гүүр хэмээн үздэгээ илэрхийлээд сүүлийн жилүүдэд Монгол, Узбекистаны улс төрийн итгэлцэл бэхжиж, дээд, өндөр түвшний айлчлал, яриа хэлэлцээ тогтмолжиж, харилцан ашигтай хамтын ажиллагаа өргөжин хөгжиж буйг онцлов.

    Мөн Монгол, Узбекистаны Засгийн газар хоорондын комисс нь манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засгийн бодит агуулгаар баяжуулан хөгжүүлэх чухал механизм болж хөгжинө гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв.

    Талууд 2024 онд хоёр улсын харилцааг эрчимжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах түүхэн үйл явдлууд, түүний дотор Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Узбекистан Улсад хийсэн анхны төрийн айлчлал амжилттай хэрэгжиж, Монгол Улс Ташкент хотноо Элчин сайдын яамаа нээснийг онцлов. 

    Монгол, Узбекистаны төрийн тэргүүн нарын ярьж тохирсон ажлууд эхнээсээ бодит ажил хэрэг болж буйг хоёр тал сайшаан тэмдэглэлээ. Тухайлбал, хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарт бодит хамтын ажиллагааг өрнүүлж, Монгол Улсаас 100 мянган толгой мал Узбекистан Улсад нийлүүлэх ажил амжилттай эхэлснээр цаашид мал аж ахуйн хамтарсан кластер байгуулах төслийг хэрэгжүүлэхэд чухал түлхэц болно гэдгийг талууд санал нэгтэй тэмдэглэв.

    Ерөнхий сайдын орлогч Ж.Ходжаев хоёр улсын худалдаа, бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх хүрээнд “Узбекистаны худалдааны төв”-ийг Монгол Улсад энэ онд нээхээр төлөвлөж буйгаа илэрхийлээд тус төвийг байгуулахад хоёр улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын хамтын ажиллагаа чухлыг тэмдэглэв.

    Хоёр тал Узбекистаны зах зээлд хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүн, түүний дотор арьс, шир, ноос, ноолууран бүтээгдэхүүн экспортлох, нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд үргэлжлүүлэн нягт хамтран ажиллах, мөн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо “Узбекистан Улсад үйлдвэрлэв ” үзэсгэлэн, худалдааг энэ онд зохион байгуулахаар тохирлоо.

     Талууд зам, тээврийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхийн чухлыг тэмдэглээд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Узбекистан Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр байгуулсан “Агаарын харилцааны тухай” хэлэлцээрийг хэрэгжүүлэх хүрээнд Улаанбаатар-Ташкент чиглэлийн хуваарьт нислэгийг энэ оны хоёрдугаар хагаст үйлдэж эхлүүлэхээр тохирсон нь хоёр улсын, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдгийг онцоллоо.

    Мөн энэхүү комиссын хуралдааны хүрээнд “Монгол, Узбекистаны зам, тээврийн хамтарсан хорооны анхдугаар хуралдаан”-ыг зохион байгуулж, хоёр улсыг холбосон авто замын коридор, шинэ маршрутыг бий болгох, бараа бүтээгдэхүүний туршилтын тээвэрлэлтийг эхлүүлэхээр тохиров.

    Түүнчлэн талууд эрчим хүч, уул уурхайн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, түүний дотор геологийн судалгаа, хайгуул, олборлолт, боловсруулалт болон ашигт малтмалын баяжуулалтын чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгдлээ.

                Сэргээгдэх болон ногоон эрчим хүч зэрэг тэргүүлэх чиглэлээр хамтарсан судалгаа, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар судалж, ажиллахаар болов.

    Мөн боловсрол, соёл, шинжлэх ухаан, техникийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, холбогдох байгууллага, судалгааны хүрээлэн, их, дээд сургуулиудын хамтын ажиллагааг хөгжүүлж, эрдэмтэн судлаачдын солилцоог нэмэгдүүлэх, эрдэм шинжилгээний бага хурал, соёл, урлагийн хамтарсан тоглолт, соёлын өдрүүдийг хамтран зохион байгуулахаар тогтлоо. 

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Узбекистаны “Ногоон орон зай” төсөлтэй уялдуулан хэрэгжүүлэх, үүнд Узбекистаны жимс, жимсгэнийн модны суулгацыг Монгол Улсад нутагшуулах, говийн бүс нутагт цэцэрлэгжүүлэлтийн загвар аж ахуйг байгуулах, шинэ суулгацын хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх, “Монгол, Узбекистаны найрамдлын цэцэрлэгт хүрээлэн” байгуулах боломжийг судлах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.

    Шадар сайд С.Амарсайхан тус комиссын хуралдааны хүрээнд зохион байгуулагдсан “Монгол-Узбекистаны бизнес форум болон ажил хэргийн зөвлөлийн анхдугаар хуралдаан”-ыг нээж, үг хэллээ. Тэрээр, энэхүү арга хэмжээнд Монгол Улсаас 50, Узбекистанаас 80 гаруй төлөөлөл оролцож байгаа нь манай хоёр орны бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүд хамтран ажиллах хүсэл эрмэлзэл дүүрэн байгаагийн илрэл хэмээн тэмдэглэв. Монгол Улсын шадар сайд С.Амарсайхан Хоёр орны баялаг бүтээгчдийн нягт хамтын ажиллагаа нь Монгол, Узбекистаны харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх төдийгүй бүс нутгийн худалдаа, эдийн засгийн хөгжил цэцэглэлтэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

    Монгол Улсын бизнесийн төлөөллүүд тус улсын мах, махан бүтээгдэхүүний боловсруулалт болон цахилгаан хэрэгслийн үйлдвэрлэлээрээ Узбекистан Улсад тэргүүлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцах юм байна.

    Мэдээ
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна

    2025-05-08 11:54:00

    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа

    2025-05-07 13:12:00

    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 

    2025-05-06 21:18:00

    Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно

    2025-05-05 20:19:00

    Гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуур, бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэх бэлтгэл ажлыг зуны саруудад ч тасралтгүй үргэлжлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо

    2025-04-30 20:42:00

    “Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх журам"-ыг шинэчлэн баталлаа

    2025-04-30 14:04:00

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд эхлүүлэхийн төлөө Засгийн газар ажиллана

    2025-04-29 16:16:00

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс чиглэлээр хөгжүүлнэ

    2025-04-28 19:33:00

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно
    2025-05-05 20:19:00
    Гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуур, бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэх бэлтгэл ажлыг зуны саруудад ч тасралтгүй үргэлжлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-04-30 20:42:00
    “Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх журам"-ыг шинэчлэн баталлаа
    2025-04-30 14:04:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд эхлүүлэхийн төлөө Засгийн газар ажиллана
    2025-04-29 16:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс чиглэлээр хөгжүүлнэ
    2025-04-28 19:33:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн уул уурхайн салбар, хөрөнгө оруулалтын шинэ хуудсыг хамтдаа нээцгээе
    2025-04-25 15:25:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!