MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » Мэдээ » “Оюутолгой” ХХК 2020 оны 12 дугаар сарын татварын актаар ногдуулсан 648.9 тэрбум төгрөгийг төллөө

    “Оюутолгой” ХХК 2020 оны 12 дугаар сарын татварын актаар ногдуулсан 648.9 тэрбум төгрөгийг төллөө

    Мэдээ 2021-03-05
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Монгол Улсын Татварын алба “Оюутолгой” ХХК-ийн 2016 оноос 2018 оныг дуустал хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, нөхөн ногдуулалтын актаар 649.4 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алдангийг ногдуулаад байсан.

    “Оюутолгой” ХХК 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 229.8 тэрбум төгрөгийн татварын орлогыг төрийн сангийн дансанд байршуулсан бол 2021 оны 3 дугаар сарын 4-ний өдөр үлдэгдэл 419.2 тэрбум төгрөгийг төрийн сангийн дансанд шилжүүлсэн байна. 2020 оны татварын актаар илэрсэн зөрчлүүдээс дурдвал:

    -       “Оюутолгой” ХХК-иас Рио Тинто компанид шилжүүлсэн нийт 549.0 тэрбум төгрөгийн менежментийн үйлчилгээний төлбөрөөс суутган татвар авч ногдуулж төлөөгүй зөрчилд 164.7 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги;

    -       “Оюутолгой” ХХК-иас Туркойс Хилл Ресурс, Рио Тинто компанийн харилцан хамааралтай этгээдүүдэд төлсөн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүү 1,953.5 тэрбум төгрөгөөс татварыг бүрэн суутган авч, ногдуулж төлөөгүй зөрчилд 382.7 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги;

    -       “Оюутолгой” ХХК-ийн экспортод гаргаж, худалдсан бүтээгдэхүүнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцож төлөхдөө Ашигт малтмалын тухай хууль, Хөрөнгө оруулалтын гэрээний холбогдох заалтыг дагаж мөрдөөгүй зөрчилд 46.7 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги;

    -       Бодит бус ханшийн зөрүүгээр ирээдүйд шилжүүлэх алдагдлын дүнг 395.2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн;

    -       Монгол Улсад байрладаггүй гадаадын компаниудад төлсөн 134.5 тэрбум төгрөгийн угсралт, суурилуулалт, техник, мэдээлэл технологийн үйлчилгээний төлбөрөөс суутган татвар авч, ногдуулж төлөөгүй зөрчилд 34.4 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги;

    -       Агаарын бохирдлын төлбөр төлөөгүй зөрчилд 800,000 төгрөг.

    “Оюутолгой” ХХК-ийн 2013 оноос 2015 оныг дуустал хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, шийтгэлийн хуудсаар 377.1 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алдангийг мөн 2018 оны 1 дүгээр сард ногдуулсан. Энэхүү шийтгэлийн хуудсаас 359.7 тэрбум төгрөгийг “Оюутолгой” ХХК эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд маргаан нэхэмжлэл, Лондоны олон улсын арбитрын шүүхэд нэхэмжлэл тус тус гаргасан. 2018 оны татварын актаар илэрсэн зөрчлөөс дурдвал:

    -       “Оюутолгой” ХХК-иас Рио Тинто компанид шилжүүлсэн нийт 589.4 тэрбум төгрөгийн менежментийн үйлчилгээний төлбөрөөс суутган татвар авч ногдуулж төлөөгүй зөрчилд 176.8 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги;

    -       “Оюутолгой” ХХК-иас Туркойс Хилл Ресурс, Рио Тинто компанийн харилцан хамааралтай этгээдүүдэд төлсөн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүү 522.1 тэрбум төгрөгөөс татварыг бүрэн суутган авч, ногдуулж төлөөгүй зөрчилд 156.6 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги;

    -       “Оюутолгой” ХХК-ийн экспортод гаргаж худалдсан бүтээгдэхүүнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцож төлөхдөө Ашигт малтмалын тухай хууль, Хөрөнгө оруулалтын гэрээний холбогдох заалтыг дагаж мөрдөөгүй зөрчилд 24.3 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги;

    -       Бодит бус ханшийн зөрүүгээр ирээдүйд шилжүүлэх алдагдлын дүнг 402.6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн;

    -       Агаарын бохирдлын төлбөр төлөөгүй зөрчилд 2.2 сая төгрөг.

    Татварын хяналт шалгалтын дагуу гарсан дээрх татварын актуудыг Монгол Улсын татварын хууль тогтоомжийг үндэслэн ногдуулсан ба “Оюутолгой” ХХК, Рио Тинто болон Туркойс Хилл Ресурс компаниуд нь Монгол Улсад төлөх татварыг үнэн зөв, шударгаар, бүрэн төлөх үүрэгтэй.

    Монгол Улсын Засгийн газар Монгол Улсын татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийг бүрэн хангуулахад шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллаж байгаа бөгөөд Монгол Улсад олсон орлогод татвараа үнэн зөв ногдуулж, шударгаар төлөх шаардлагыг “Оюутолгой” ХХК, түүний менежментийг хэрэгжүүлж буй Рио Тинто, хувьцаа эзэмшигч болох Туркойс Хилл компаниудад тууштай тавьж, яриа хэлэлцээ үргэлжилж байна. 

     

     

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

     

    Мэдээ
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    “Монгол Улсын Засгийн газраас 100 хоногт багтаан хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” албан даалгаварт ард иргэдийн саналыг авна

    2025-07-07 20:00:00

    Төв аймгийн Бүрэн сумыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа

    2025-07-07 14:37:00

    Ерөнхий сайдын дэргэд Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо байгуулж, иргэний нийгмийн төлөөллийг хамтарч ажиллахыг урилаа

    2025-07-04 16:11:00

    Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

    2025-07-03 16:23:00

    Тэтгэврийн зээлд тавьсан хязгаарлалтыг цуцлах асуудлаар Засгийн газар, Монголбанк санал нэгдлээ

    2025-07-03 15:38:00

    Ерөнхий сайд Г.Занданшатар: Халамжаас хөдөлмөрт шилжихэд Засгийн газар баялаг бүтээгчдээ дэмжиж ажиллана

    2025-07-03 15:27:00

    Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой

    2025-07-03 12:04:00

    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОХУ-ЫН БАЙГАЛИЙН НӨӨЦ, ЭКОЛОГИЙН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

    2025-07-02 18:59:00

    Шинэ мэдээ

    “Монгол Улсын Засгийн газраас 100 хоногт багтаан хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” албан даалгаварт ард иргэдийн саналыг авна
    2025-07-07 20:00:00
    Төв аймгийн Бүрэн сумыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа
    2025-07-07 14:37:00
    Ерөнхий сайдын дэргэд Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо байгуулж, иргэний нийгмийн төлөөллийг хамтарч ажиллахыг урилаа
    2025-07-04 16:11:00
    Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана
    2025-07-03 16:23:00
    Тэтгэврийн зээлд тавьсан хязгаарлалтыг цуцлах асуудлаар Засгийн газар, Монголбанк санал нэгдлээ
    2025-07-03 15:38:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Халамжаас хөдөлмөрт шилжихэд Засгийн газар баялаг бүтээгчдээ дэмжиж ажиллана
    2025-07-03 15:27:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой
    2025-07-03 12:04:00
    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОХУ-ЫН БАЙГАЛИЙН НӨӨЦ, ЭКОЛОГИЙН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    2025-07-02 18:59:00
    Бизнес эрхлэгчдийг дэмжих, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зэрэг асуудлаар Ерөнхий сайдын Албан даалгавар гарлаа
    2025-07-02 18:24:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!