MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » САЙД Л.БОЛД ЯПОН УЛСАД АЖИЛЛАВ

    САЙД Л.БОЛД ЯПОН УЛСАД АЖИЛЛАВ

    2013-07-29
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Гадаад харилцааны сайд Л.Болд 7 дугаар сарын 20-24-ний өдрүүдэд Япон Улсын Айчи, Ойта мужуудад ажиллав.

    Сайд Л.Болд Япон улсын эдийн засаг, аж үйлдвэрийн хамгийн том муж төдийгүй дэлхийн машины зах зээлд эхний гуравт жагсдаг Айчи мужид ажиллах үеэрээ сумо бөхийн 7 дугаар сарын башёг үзэн, 26 дахь түрүүгээ авсан  Ёкозуна Хакухо М.Даваажаргалд Гадаад харилцааны сайдын шагнал - Монгол цэргийн сэлэм гардууллаа.

    Айчи муж дахь Монгол Улсын Өргөмжит консулаар томилогдож байгаа Т.Андо сайд Л.Болдыг ёслолын арга хэмжээнд урьсан юм. Уг арга хэмжээнд Айчи мужийн захирагч Х.Омура, мужийн бизнес, соёл, олон нийтийн төлөөлөл болсон 30 гаруй хүн оролцлоо. Энэ үеэр сайд Л.Болд Монголын эрүү, нүүрний согогтой 300 гаруй иргэнд 17 жилийн турш мэс засал хийсэн эмч Х.Оцүка болон мэс заслыг санхүүжүүлэгч Ф.Кавагүчи нарт “Алтан гадас” одон гардуулсан юм.

    Гадаад Харилцааны сайд Л.Болдын айлчилсан Айчи мужид багтдаг Чюүбү бүс нь Японы аж үйлдвэр төвлөрсөн, дэлхийн GNP-ийн 3 хувийг үйлдвэрлэдэг эдийн засгийн томоохон төв юм. Мужийн захирагч Х.Омүра, сайд Л.Болд нар Монголын оюутан, дадлагажигчдын тоог нэмэгдүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалт, соёлын харилцааг хөгжүүлэх, шууд нислэгтэй болох асуудлаар хамтарч ажиллахаар тохиролцлоо. Чюүбү эрчим хүчний компаний зөвлөх Ф.Кавагүчи транзит тээврийн асуудал шийдэгдвэл Монголоос их хэмжээний нүүрс авах, Айчи мужид бүтээж, үйлдвэрлэсэн бага, дунд оврын нисэх онгоцыг Монголд худалдах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм. Мөн Нагоя их сургуулийн салбараа Улаанбаатар хотод нээх гэж буй тухай мэдээлсэн юм.

    Гадаад харилцааны сайд Л.Болд Японы Ойта мужид 7 дугаар сарын 22-24-ний өдөр ажиллаж тус мужийн Захирагч К.Хиросэ болон ИТХ-ын дарга, “Ойта, Монголын харилцааг дэмжих нийгэмлэг”-ийн тэргүүн Х.Кондо, Ойта-Баянхонгорын нийгэмлэгийн дарга Х.Камэяма нартай уулзан орон нутаг хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцлоо.

    Тэрээр Ойта мужийн Засаг дарга К.Хиросэтэй хийсэн уулзалтаар Японы тал Ойта муж Монгол Улстай олон жилийн турш харилцаж хамтын ажиллагаагаа хөгжүүлсээр ирснийг тэмдэглэж, цаашид эдийн засгийн харилцаагаа идэвхжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм.

    Ойта муж нь 1985 оноос Монгол улстай харилцаж, 2002 оноос  “нэг суурин, нэг бүтээгдэхүүн” хөдөлгөөнийг Монгол улсад өрнүүлэхэд дэмжлэг үзүүлж ирсэн юм.

    Айлчлалын бүрэлдэхүүнд орсон Баянхонгор аймгийн засаг дарга Д.Жаргалсайхан “Ойта, Баянхонгорын найрамдлын нийгэмлэг”-ийн тэргүүн К.Камэяматай хийсэн уулзалтаар тус нийгэмлэгийн үйл ажиллагааг идэвхжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийллээ.

    Сайд Л.Болд мужийн удирдлага, бизнесмэн, олон нийтийн төлөөлөгчтэй уулзахдаа Монгол Улсын Засгийн газар орон нутгийн эрх мэдлийг орон нутагт нь төвлөрүүлэх бодлого, үйл ажиллагаа явуулж байгааг тэмдэглээд Монгол, Японы Стратегийн түншлэлийг орон нутгийн түвшинд эрчимжүүлж хөгжүүлэхийг хүсч байгаагаа илэрхийллээ. Энэ хүрээнд ирэх 8 дугаар сарын 20-ноос Ойта мужийн Захирагч К.Хиросэ, мөн ИТХ-ын дарга Х.Кондо тэргүүтэй 20 гаруй төлөөлөгчид манай улсад айлчилж  “Монгол улс Ойтагийн хамтын ажиллагааны форум” хийх, “Ойта брэнд” хөдөлгөөний туршлагыг Монголд дэлгэрүүлэх, Монголын оюутан, дадлагажигчдийн тоог нэмэгдүүлэх, рашаан усны ундрагыг хамгаалах, газрын гүний эрчим хүчний судалгааг Монголд хийх, аялал жуучлал хөгжүүлэхээр тохиролцсон нь хоёр талын шууд харилцааг хөгжүүлэх шинэ шатанд гаргасан юм. Энэ нь ГХЯ-наас орон нутгийн гадаад харилцааг хөгжүүлэхэд онцгой анхаарч байгаагийн үлгэр жишээ юм.

    Мөн энэ үеэр Гадаад Харилцааны сайд Л.Болд Японы Парламентын дээд танхимын сонгуулийн явцтай танилцаж, Ойта мужаас сонгуульд ялалт байгуулсан Ерөнхий сайд Ш.Абэгийн ахлах зөвлөх Ё.Исозакитэй уулзлаа. Тэрээр эрх баригч ЛАН Японы Парламентийн дээд, доод танхимд олонхи болж Ш.Абэ-гийн бодлогыг тогтвортой хэрэгжүүлэх боломж бүрдснийг танилцуулаад өөрийн хариуцсан бүс нутгийн аюулгүй байдлын чиглэлээр Монгол улстай идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийллээ. Сайд Л.Болд ЛАН сонгуульд ялалт байгуулсанд баяр хүргээд ЗХА дахь Монгол улсын бодлого, үйл ажиллагаа, түүний дотор ЗХА-ийн аюулгүй байдлын асуудлаар “Улаанбаатарын яриа хэлэлцээ” хийх Монгол улсын санаачилгыг танилцуулсан юм.

    Эдгээр өдрүүдэд Гадаад Харилцааны сайд Л.Болд Коконоэ тосгонд зочлон “Ази, Номхон далайн Их Сургууль”-д Газрын гүний эрчим хүчний цахилгаан станцын үйл ажиллагаа болон  туршлагатай танилцлаа. Түүний “Ази, Номхон далайн их сургууль”-ийн захирал Т.Корэнагатай хийсэн уулзалтаар тус сургуульд суралцаж буй монгол оюутнууд сайн суралцаж байгааг захирал Т.Корэнага тэмдэглээд цаашид оюутнуудын тоог нэмэгдүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлж дэмжлэг үзүүлж ажиллахыг хүссэн юм. Мөн тус их сургуульд суралцаж буй монгол оюутнуудтай уулзалт хийн санал солилцлоо.

    Мөн Сайд Л.Болд Ойта мужийн Газрын дулааны цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцаж, Ойта мужийн Эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбооны Ерөнхийлөгч, “Ойта Газ” компанийн захирал Х.Фүкүшиматай уулзаж эрчим хүчний салбарт хамтын ажиллагаа хөгжүүлэх боломжийн талаар санал солилцсон юм. Мөн уулзалтын үеэр Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайд Т.Шимизүгийн ээж ирж Гадаад Харилцааны сайд Л.Болдтой уулзсанд хүндэтгэл үзүүлснээр айлчлал өндөрлөсөн юм.
     

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    МОНГОЛ-ЭНЭТХЭГИЙН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМД ХООРОНДЫН АНХДУГААР ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ

    2014-12-01 00:35:19

    МОНГОЛ-ЭНЭТХЭГИЙН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМД ХООРОНДЫН АНХДУГААР ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ

    2014-12-01 00:30:58

    БҮГД НАЙРАМДАХ ГАБОН УЛСТАЙ ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООХ ТУХАЙ АЛБАН МЭДЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ

    2014-09-17 01:10:00

    БАРИМТАТ КИНОНЫ ОЛОН УЛСЫН ФЕСТИВАЛЬД ОРОЛЦОВ

    2014-09-17 01:06:43

    ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ

    2014-09-17 01:05:54

    АВСТРАЛИ-МОНГОЛЫН НАЙРАМДЛЫН БҮЛЭГ БАЙГУУЛАГДАВ

    2014-07-30 07:29:18

    ЭЛЧИН САЙД В.ПҮРЭВДОРЖ ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ӨРГӨН БАРИВ

    2014-07-03 08:10:35

    ГАДААД БОДЛОГЫН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ БАТЛАГДСАНЫ 20 ЖИЛИЙН ОЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛЛОО

    2014-07-03 08:09:29

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар: Эрчим хүчний салбар өртөг зардлаа бууруулж, үр ашгаа нэмэгдүүлсний дараа үнэ тарифын асуудлыг ярих ёстой
    2025-07-16 16:05:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар тусгай олимпыг бүх талаар дэмжихээ илэрхийллээ
    2025-07-14 18:06:00
    Уяачдын наадмын үеэр Үндэсний их баяр наадмын түрүү, үзүүр болон шөвгөрсөн бөхчүүдэд бай шагналыг нь гардууллаа
    2025-07-13 15:26:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар Хөдөлмөрийн баатар Б.Далай болон түрүү соёолонгийн галын уяачдад хүндэтгэл үзүүллээ
    2025-07-12 15:13:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар шагайн алтан зурхайн анхны сумыг тавилаа
    2025-07-11 15:28:00
    Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
    2025-07-10 15:31:00
    Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн хүндэтгэлийн ёслол боллоо
    2025-07-10 13:04:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар БНСУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    2025-07-09 19:25:00
    Төслийн нэгжүүдийн орон тоог 200-гаар багасгаж, 11,5 тэрбум төгрөг хэмнэнэ
    2025-07-09 15:13:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!