Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын даргын 2013 оны А 236 дугаар тушаалаар албан хаагчдыг мэдээ мэдээллээр хангах зорилгоор “Сургалтын хөтөлбөр”-ийг баталсан билээ. Энэ хүрээнд тус газрын албан хаагчдад “Хөдөлмөрийн эрх зүйн харилцаа” сэдэвт ээлжит хичээлийг 7 дугаар сарын 19-ний өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн Сургалтын албаны дарга С.Билгүүн заалаа.
Хичээлийн үеэр албан хаагчид “Хөдөлмөрийн эрх зүйн харилцаа”-ны талаарх үндсэн ойлголтоо бататгаж, сонирхсон асуултдаа хариулт авлаа.