Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг Балба Улсаас Монгол Улсад суух Өргөмжит консул Б.Алтан-Очирт 2013 оны 7 дугаар сарын 8-ны өдөр экзекватур гардуулан өгөв.
Дэд сайд Д.Ганхуяг Өргөмжит консул Б.Алтан-Очирт Монгол-Балбын улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн салбарын харилцааг хөгжүүлэх ажилд амжилт хүсэв. Экзекватур гардуулахад Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Ш.Сүхбаатар байлцав.