Нийслэлийн Баянзүрх дүүргийн өвөлжилтийн бэлтгэл ажлын
явц 96,4 хувьтай байна. Монгол Улсын Засгийн газрын 220 дугаар тогтоолын
хэрэгжилтийн хүрээнд Баянзүрх дүүргийн
Засаг даргын 2017 оны А/241 дүгээр
захирамжаар байгуулагдсан “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг
зохион байгуулах комисс” дүүргийн 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын тайланг харьяа
байгууллага, хэлтэс албадаас авч, нэгтгэсэн байна. Тодруулбал, дүүргийн Засаг даргын Тамгын газрын өвөлжилтийн бэлтгэл
ажил 100 хувьтай байгаа бол ОСНААУГ-ын хэрэглэгчдэд үйлчлэх
төв-1, 2, 3, 4-ийн их болон урсгал засварын явц 97.8 хувьтай байна. Харин Эрүүл
мэндийн төв, Боловсролын хэлтсийн өвөлжилтийн
бэлтгэл ажлын явц 96.6 хувьтай байгаа бол УБЦТС-ын Зүүн
түгээх төвийн их болон урсгал засварын ажил 90 хувьтай явагдаж аж хэмээн
Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлээ.
